Оросын Хабаровскийн хязгаар, Тюмень муж болон Санкт-Петербург хотод COVID-19-ийн эсрэг биет илрүүлэх шинжилгээг энэ зургадугаар сард хийнэ хэмээн Оросын Хэрэглэгчийн хяналтын алба мэдээллээ.
Энэ шинжилгээ коронавирусийн халдварын тархалтын байдал улс орон даяар болон бүс нутагт ямархуу байдалтай байгааг тодорхойлох ач холбогдолтой хэмээн үзэж байна. Мөн COVID-19-ийн эмчилгээний арга зүйг боловсруулах хэрэгтэй гэж тооцож байна.
Шинжилгээг 1-17, 18-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-аас дээш гэсэн насны ангиллаар хийнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын 27-ноос Москва хотод коронавирусийн эсрэг биетийн шинжилгээг хйиж эхэлсэн. Зургадугаар сарын 15-наас Москва муж болгон шинжилгээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ