БНХАУ: Дэг журмыг чанд сахисан нөхцөлд агаарын нислэгээ сэргээж болно | News.MN

БНХАУ: Дэг журмыг чанд сахисан нөхцөлд агаарын нислэгээ сэргээж болно

БНХАУ: Дэг журмыг чанд сахисан нөхцөлд агаарын нислэгээ сэргээж болно

БНХАУ: Дэг журмыг чанд сахисан нөхцөлд агаарын нислэгээ сэргээж болно

Халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэмийг чанд сахиж чадна гэвэл ОХУ болон Хятад улсын хоорондох агаарын замын нислэгийг сэргээх талаар ярилцаж байна хэмээн БНХАУ-ын Гадаад харилцааны яам мэдээлснийг РИА Новости дамжууллаа.

Үүнээс өмнө РБК сонин “Росавиация” долдугаар сарын 15-наас гадаад орон руу нисэх зарим нислэгээ сэргээж магадгүй хэмээн мөн мэдээлж байсан юм. Тус сонин Оросын агаарын тээвэрлэгч нэгэн компанийн эх сурвалжаас уг мэдээллээ авсан хэмээсэн. Агаарын замаа нээх олон хувилбарыг ярилцаж байгаа гэж РБК бичсэн.

БНХАУ-ын зүгээс ямар нөхцөлд агаарын хилээ нээх талаар хариу өгчээ. Халдварт өвчнөөс сэргийлэх олон улсад мөрдөгдөж байгаа бүхий л шаардлагыг биелүүлсэн нөхцөлд зөвхөн нэг боомтоор, долоо хоногтоо нэг удаа нислэг хүлээж авч болох юм гэсэн хариуг БНХАУ өгсөн ажээ.

БНХАУ коронавирусийн цар тахлын улмаас гадаадын авиа компаниудын нислэгийг хүлээж авахаа зогсоогоод байгаа юм. Харин энэ зургадугаар сарын 8-наас Хятадын 37 хот гадаад орноос нислэг хүлээн авч байна. Ингэхдээ нэг авиакомпани долоо хоногтоо нэг нислэг хийж болох юм. Ингэхдээ хорио цээрийн дэглэмийг чанд сахих бөгөөд гурван долоо хоног дараалан тухайн компанийн нислэгийн зорчигчдоос COVID-ын нэг ч халдвар илрэхгүй бол долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх зөвшөөрлийг өгөх юм. Харин нэг удаагийн нислэгээс халдварын тав хүртэлх тохиолдол илэрвэл нэг дараа долоо хоногийн нислэг цуцлагдана, халдварын тохиолдол 10 байвал дөрвөн долоо хоногийн турш нислэгийг цуцлах юм.

Хятад улсад бизнес эрхэлдэг, эсвэл байнгын ажилтай гадаадын иргэд Хятадад заавал очих шаардлагатай байгаа бол оршин суугаа улсад нь байгаа БНХАУ-ын ЭСЯ-нд хандан виз хүсч болох ажээ. 2020 оны гуравдугаар сарын 28-наас гадаадын иргэдийг Хятадын хилээр нэвтрүүлэхийг хориглон, виз олгохгүй байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-12 150.129.140.238

ХУУЧНЫ УЛС ТӨРИЙН НАМУУД ХЭДЭН ЖИЛ БОДЛОГО ЯРИХ ГЭСЭН ЮМ БЭ ЯАСАН БОДОЖ БОЛДОГГҮЙ БОДЛОГО ВЭ ОДОО БОДОЛТОО ЯРЬЯ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС ТА НАРЫН 30 ЖИЛ ЯРЬСАН БОДЛОГЫГ ЯАЖ БОДОХ АРГЫГ ОЛООД АЛЬ ХЭДИЙН БОДОЛТОО ХИЙСЭН АРД ТҮМЭНДЭЭ ИНГЭЖ БОДДОГ ЮМ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА АРДЫН НАМ Ч АРДЧИЛСАН НАМ Ч ХУВЬСГАЛТ НАМ Ч БОДЛОГОО БОДОЖ ЧАДАХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ЯРИАД БАЙГАА БОЛ БОДОЖ ЧАДДАГ ХҮМҮҮЁТ НЬ ӨГ Л ДӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж