Б.Батзаяа: Адармаатай амьдралдаа харамсдаггүй | News.MN

Б.Батзаяа: Адармаатай амьдралдаа харамсдаггүй

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Б.Батзаяа: Адармаатай амьдралдаа харамсдаггүй

Б.Батзаяа: Адармаатай амьдралдаа харамсдаггүй

Тайван намрын өнгө нь халиун

Тансаг олны итгэл халуун

Суугуул нутгийн уудам хөндий

Суурь сүргийн бараа дүүрэн” хэмээн отрын бэлчээрт гитар хөгжимтэй дуулах Болдоо хүүгийн дүрд үзэгчид их хайртай. Энэ дүрд Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа анх тоглосон байдаг. Өдгөө 62 настай түүнийг энэ удаагийн “Мартагдашгүй танил булангийнхаа зочноор урилаа.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гараагүй ч “Монголын хошин урлагийн нэвтэрхий толь” ном гаргахаар төлөвлөж, кино зохиол бичиж байгаа гэдгээ дуулгасан юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.


-Урилгыг минь хүлээн авч, зав гарган уулзаж байгаад баярлалаа. Тантай утсаар холбогдоход эмнэлгээр явж байна гэсэн. Таны бие сайн уу?

-Та бүхэнд бас баярлалаа. Миний бие давгүй ээ. Тал харвалт өгөөд хоёр жил шахам болж байна. Харвалт өгснөөс үүдэлтэй саажилт гайгүй болоод л байна.

-Та одоо хаана, хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Би Хууль сахиулахын их сургуулийн ойролцоох байрандаа хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байна. Хүүхдүүд өөрсдийнхөө ажил, амьдралыг хөөгөөд явцгаасан. Би чинь анх 1980 хэдэн онд ханьтайгаа танилцаж, янз бүрийн л асуудалд өртөж явлаа. Би хэзээ ч энэ адармаатай амьдралдаа харамсдаггүй. Хүн туулах ёстой амьдралаа л туулдаг. Уран бүтээлч хүнийхээ хувьд урлагийн тогоонд чанагдаж, зөв зүйл бодож л өдийг хүрлээ дээ.

-Хоёр хүүтэй гэж сонссон. Хүүхдүүдээс нь аавынхаа авьяасыг өвлөсөн хүн бий юу?

-Тийм ээ. Би хоёр хүүтэй. Хоёр хүү маань урлагийн замыг сонгоогүй ээ. Нэг хүү маань эдийн засаг, нөгөөх нь гадаад харилцааны мэргэжлээр их сургуулиа төгссөн. Өнгөрсөн оны тавдугаар сард бага хүү маань хүүхэдтэй болж, анхны ачаа үзсэн. Үеийнхнээсээ нэлээд хожуу ачаа үзсэн хүн дээ.

-Тийм байна. Та хүүхэд насныхаа талаар яриач. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг?

-Миний хүүхэд нас яах вэ. Их ч хөдөлгөөнтэй, энд тэнд харайж, унаж туссан хүүхэд байсан. Их сониуч, юм болгоныг сонирхож явна. Манайх 11 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Би дээрээсээ дөрөв дэх хүүхэд нь юм

Б.Батзаяа Монголын Ардын Армийн 119-р ангид 1979 онд цэргийн алба хаажээ

-Хүмүүс “Хөдөөгийн баясгалан” киноны Болдоо хүүгийн дүрд их хайртай. Анхны дүрдээ хэрхэн тоглож байсан тухай ярихгүй юу?

-Би анх арван жилийн сургуулиа төгсөөд, Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгсөн. Тэр үеэр л найруулагч Д.Жигжид гуай намайг олж харсан юм билээ. Удалгүй надад кино пробонд орох санал тавьсан. Монгол кино үйлдвэрт анх очиход сүртэй проб аваагүй ээ. Нэг фото проб аваад шууд л хөдөө зурганд аваад явсан. Тухайн үед Архустай, Жанчивлан зуслан орчимд натурт гарсан санагдана.

Би их азтай хүн. Тэр кинонд маань миний аав, ээжийн дүрд Ардын жүжигчин Б.Дамчаа, гавьяат жүжигчин Б.Энхтуяа эгч тоглосон. Харин хөдөөний хашир туршлагатай малчин Ширнэн өвөөгийн дүрд гавьяат жүжигчин Д.Найдан гуай тоглосон. Ард түмэн түүнийг “Хүргэн хүү” уран сайхны киноны Жамц баяны дүрээр нь сайн мэднэ дээ.

-Анх удаа кинонд тоглоод хэдэн төгрөгийн цалин авч байв?

-Тэр үед уран бүтээлийн шагнал гэж өгдөг байсан. Би чинь анх “Хөдөөгийн баясгалан” кинондоо тоглоод, 3500 төгрөгийн цалин авч байлаа. Одоогийн ханшаар хэдэн ч төгрөг юм бэ дээ. Ямар ч л байсан тухайн үед маш их мөнгө шүү дээ.

Найруулагч Д.Жигжид гуай намайг замдаа цалингаа хаячихаж магадгүй гээд костюмны дотор талын халаасанд оёулаад явуулж билээ. Гэрийнхэн маань их л баярлаж байсан сан. Манай аав гэртээ тухайн үеийн Румын мебель тавилгаас хоёр ор, нэг сервант авч байв.

-Аав нь юу хийдэг хүн байсан бэ?

-Манай аав малын их эмч мэргэжилтэй хүн байсан. Харин ээж минь биологийн багш. Хоёулаа Монгол Улсын их сургуулийг эмч, багш мэргэжлээр төгссөн юм.

-Гахайн дээр морддог “Мартагдашгүй намар” киноны Отгоны дүр бас их хөөрхөн. Энэ кинонд оюутан байхдаа тоглосон уу?

-Тэгсэн. Хоёрдугаар курст ордог жилээ “Мартагдашгүй намар” кинонд тоглож байсан юм. Би нэгдүгээр ангид зургаан настайдаа орсон учраас 16 насандаа аравдугаар ангиа төгсч байлаа. Уг нь тэр үед найман настайдаа сургуульд ордог байлаа шүү дээ. Тиймээс би үеийнхнээсээ эрт их сургуульд орж, нэг, хоёрдугаар курст яг л арван жилийн хүүхэд шиг л давхиж явахгүй юу. Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагч киноныхоо зохиолтой танилцаад намайг шууд Отгоны дүрд тоглуулна гэж бодсон гэсэн.

Киноны зураг авалтаар Орхоны Бэлэндалай сангийн аж ахуйд бараг 2-3 сар болсон санагдана. “Мартагдашгүй намар” кинон дээр оюутнууд Отгоныг “бацаанаа” гэж дууддаг. Тэр үед амьдрал дээрээ ч тэгж л дууддаг байсан. Дандаа нэг үеийн оюутнуудын сайхан дурсамжтай уран бүтээл болсон.

-Одоо “Мартагдашгүй намар” кинонд тоглосон найзуудтайгаа холбоотой байдаг уу?

-Үргэлж холбоо бариад байж чаддаггүй. Яахав, энд тэнд явж тааралдвал мэнд устай явдаг юм.

-Үеийнхэн дундаа од болж байв уу?

-Үгүй ээ. Тухайн үед хүмүүс од энэ тэр гэж хүлээж авдаггүй байсан. Яахав урлагийн буянаар намайг хүмүүс таньдаг болсон. Үеийнхнээсээ насаар бага, бие жижигтэй болохоор захиа занаа авч, од болж явсангүй. Кинонд тоглолоо гээд захианд дарагдаж явсангүй.

-Их сургуулиа төгсөөд, ажлынхаа гарааг Хүүхэд, залуучуудын театраас эхэлсэн үү?

-Би 1978 онд Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн. Манай төгсөлтөөс Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, А.Цэгмид эгч бид гурав Хүүхэд, залуучуудын театрт очиж байлаа. Тэр үед манай театрт найруулагч Л.Лхасүрэн, И.Нямгаваа тэргүүтэй олон сайхан найруулагч, уран бүтээлч ажилладаг байсан.

Театрт ороод удаагүй байхад С.Сугар найруулагчийн найруулсан хүүхдийн жүжигт боохойн дүрд анх тоглож байлаа. Миний хувьд тэр дүрдээ их хайртай. Анх театрт ороод партнер болсон жүжигчин бол Б.Туяа. Бид хоёр насаараа алтан партнер болсон доо.

-Алтан партнертойгоо холбоотой байдаг уу?

-Жүжигчин Б.Туяатайгаа хааяа холбоо барьдаг юм. Одоо урд хөршид хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа юм билээ.

-Хүүхэд, залуучуудын театраас анх хэдэн онд өрх тусгаарлаж, Хошин урлагийн театраа байгуулсан юм бэ?

-Би 1989 онд Хүүхэд, залуучуудын театраасаа өрх тусгаарлаж, Хошин урлагийн театрыг байгуулсан. Тэгэхэд надтай хамт жүжигчин И.Одончимэг, Б.Туяа, О.Энхтуул, Н.Амгалан, Н.Энхбаатар, гэрлийн техникч Хүрлээ нар театраасаа гарсан. Сүүлд Л.Чаминчулуун, Д.Жагдаг эгч маань бидэндтэй нэгдсэн. Бид хамгийн анхны тоглолтоо 1990 оны аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд хийж байлаа. Тэр цагаас хойш Монголын хошин урлаг шинэ шатанд гарч ирсэн.

Би анх ардчилал үүсч байхад үйл хэргийг нь дэмжиж, яваад л театраа байгуулсан хүн. Ямар сайндаа би хошигнож “Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж В.И.Ленин хэлсэн байдаг. Харин би бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан урлаг бол хошин урлаг” гэж хэлж байсан юм.

-Ардчилал гэснээс нийтлэлч Б.Баабартай ах дүүгийн хүүхдүүд гэсэн үү?

-Тийм. Нийтлэлч Б.Баабар бид хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд л дээ. Бид хоёрын нуруу туруу, зүс царай адилхан байгаа биз дээ. Нэг удмынх юм чинь аргагүй шүү дээ./инээв/

-Хошин урлагийн тайзнаа эмэгтэй хүний дүрээр хэр олон гарч байв?

-Миний хувьд хошин урлагт орсноос хойш нэлээд хэдэн удаа эмэгтэй дүр бүтээсэн. Ойролцоогоор 20 орчим эмэгтэй дүр дээр ажиллажээ.

Таныг Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэдэг шүү дээ. Зарим үзэгчид хошин урлагийнхныг хэт ашиг харж, чанаргүй олон тоглолт хийдэг гэж шүүмжлэх нь бий?

-Намайг аливаа юмыг хошуучилж явсан болохоор салбарыхан маань намайг ингэж нэрлээ биз. Хүмүүс хошин урлагийн талаар янз бүрээр л ярих юм. Манай үзэгчид их хэцүү шүү дээ. Хүн хүнд таалагдах, таалагдахгүй юм гэж байна.

Хошиг урлагийн театр байгуулагдсан нь орчин цагийн Монголын хошин урлагийн хөгжлийн суурь болсон гэж боддог. Түүнээс хойш хошин урлагийн олон продакшн байгуулагдаж, ард түмэндээ өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг үнэлүүлсэн сайхан хамт олон болж төлөвшсөн гэж боддог.

-Та “Азтай бадарчин” наадмын шагналыг хэдэн удаа авсан бэ?

-Би чинь “Азтай бадарчин” наадмын хошой шагналтан. “Азтай бадарчин” бол Монголын хошин урлагийн сайхан наадам байсан. Би энэ наадмын тухай материал бэлтгэж, залуу уран бүтээлчдэд үлдээе гэж боддог юм.

Тийм учраас хамгийн отгон “Азтай бадарчин” Б.Отгонтуяадаа саяхан нэг санал тавьсан. Энэ “Азтай бадарчин” наадмын тухай телевизийн нэвтрүүлэг хийж, хотын гудамжинд өнгө нэмсэн жижигхэн хөшөө хийх юмсан гэж бодож явдаг. Энэ хүсэлтээ Хотын даргадаа уламжлая гэж боддог юм.

-Сүүлд уран бүтээлийн санал хүлээж авсан уу?

-Надад уран бүтээлийн санал ирээгүй ээ. Одоо бие маань ч гайгүй болж байна. “Өтөлсөн болохоос үхсэн биш” гэдэг шиг бие өвдсөнөөс оюун ухаан минь эрүүл байна. Тиймээс энэ жил “Монголын хошин урлагийн нэвтэрхий толь” хэмээх ном бичихээр зүтгэх төлөвлөгөөтэй байгаа.

Бас монголын нэртэй зохиолч Н.Банзрагчийн “Сүүлчийн буун дуу” романаар уран сайхны кино хийхээр зохиол дээрээ ажиллаж байна. Хэдэн жилийн өмнөөс хүсч зорьж байсан учраас одоо зохиол маань 50 хувьтай явж байна.

ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН

Бүтээсэн он: 1974 он

Бүлгийн тоо: 8   /хар,цагаан/

  • Ерөнхий найруулагч: Дэжидийн Жигжид
  • Зохиогч:Гомбодоржиин Бат-Очир
  • Зураглаач : Сэржготовын Батсурэн
  • Зураач :Очирын Мягмар
  • Хөгжмийн зохиолч :Гончигийн  Бирваа
  • Дууны найруулагч – Л.Найдан
  • Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн
  • Эвлүүлэгч – Т.Наранцэцэг, Л.Баасандулам

Гол дүрд:

  • Болд: Батзанын Батзаяа
  • Ширнэн: Доржийн Найдан
  • Рагчаа: Банзарын Дамчаа
  • Должин: Батлувсангийн Энхтуяа
  • Оюун: Дашийн Чулуунцэцэг
  • Борхуу : Батсухийн Сэлэнгэ
  • Тоо буртгэгч: Дашийн Цээнямбуу
  • Худалдагч: Должингийн Довдон
  • Гунгаа :Содномын  Нарангэрэл

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-06-12 95.115.22.45

Gaihamshigtai jujigchin urt udaan naslahiig husen yuruuye

Avatar

Зочин 2020-06-12 172.58.142.129

F U C K. Y O U

Avatar

Зочин 2020-06-12 199.119.233.176

Undarmaadaa neg huuhed hiichihgui dee Zaya ah ter uedee

Avatar

Зочин 2020-06-12 202.9.40.17

Undarmaa jiremsen boldguimaa mangaraa

Avatar

Зочин 2020-06-12 202.9.40.51

Estoi l hoshin urlagiin. noen nuruudaa tanid. Eruul enhiig. Husii

Avatar

Зочин 2020-06-12 66.181.161.84

Сайхан үе байлаа гэж. Жүжигчний амьдралыг үзэгчид алган дээрээ тавьсан юм шиг тольдох юм даа. Гэвч бас энэ зуур хэлэхэд бидний монголчууд дор бүрдээ өөрсдийн амьдралыг тольдох нэгэн түүхэн агшин ирж байна уу даа. Вирүсийн нөлөөгөөр унаж буй эдийн засаг, доройтол биднийг хүссэн хүсээгүй 30 жилийн өмнөх үед маань аваачих нь. Бүгдээрээ Батзаяа гуайг шинжиж байгаа шигээ өөрсдийн амьдралын алдаа ололтыг шинжицгээе.

Avatar

Зочин 2020-06-12 202.126.88.32

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Энхсайхан гэж балай авгайг бүү төрд оруулаарай. Сонгогчидоо.

Avatar

2000 оны эхээр 2020-06-12 202.9.46.137

тэр аймаар хүүхэн ш дээ японд гейша байсан 73тай Рео Кү Сүкэ ч билүү өвгөнийг өөд татаж (байнгын үйлчлүүлэгч нь) монголд ирж хамтран амьдарч байгаад юу ч гүй сэгсэрцэн өвгөн монголын шүүхд хулгайч хүүхнээ өгөөд юу ч олж авч чадаагүй угаасаа чадах ч гүй байх би их хурлын гишүүн болхоороо чамд өгнө гэж хэлдэг гэсэн

Avatar

Зочин 2020-06-12 172.58.142.129

Huuhen baihdaa yadgiin emee geech za yahav avgai l yumdaa

Avatar

29-р тойрог 2020-06-12 202.9.46.137

Угаасаа сонгохгүй

Avatar

Зочин 2020-06-12 182.160.1.212

Хөөрхий тэр 73 настай өвгөнд юмыг нь өгүүлэхийн тулд сонгоё оо.

Avatar

Зочин 2020-06-12 202.126.88.32

Сархаанаа даа амжилт.

Avatar

Зочин 2020-06-12 202.9.46.137

багын зургий нь хардаа угийн л инээдтэй амьтан байсан байна ш дээ

Avatar

Зочин 2020-06-12 202.9.46.137

Хошин шогийн жүжигчин Ундармаагийн анхны хайр ийм болчих гэж кк.

Avatar

Зочин 2020-06-12 59.153.114.19

batzaya batsuh sosorbaram – mongolyn hoshin urlagyn noyon orgiluud

Avatar

зочин 2020-06-12 203.91.119.42

2000-аад оны эхээр би найзтайгаа шил аваад гудмаар орилж явдаг байлаа. Тэр үед Батзаяа хорооллын парадоксын урд талын өндөр цэнхэр байранд амьдардаг, том жийптэй одоо бодоход hilux юм болвуу. Их ганган мундаг байсан даа. Сүүлд мөрийтэй тоглоомонд ороод гэж сонсогдсон, бас дэнжийн 1000-д хашаа байшинд амьдарч байна гэж зурагтаар гарч байсан.

Avatar

Зочин 2020-06-12 202.9.46.137

мундаг байхдаа ундармааг дагуулж буудалаар байнга хоноглодог байсан даа

Avatar

Зочин 2020-06-12 172.58.142.129

Za yadgiin be hed nuhaa l biz yun surtein zohitsoo l biz

Avatar

Зочин 2020-06-12 202.55.188.44

Baga nasnii mini baatar shuu dee. Batzaya, Batsuh geed bodohoor l ineed hurdeg bsan shuu. Show biz gedeg yumiig mongold nutagshuulsan gavyatai humuus

Avatar

Зочин 2020-06-12 142.120.73.59

unheer aviyastai shu

Avatar

Зочин 2020-06-12 202.126.89.220

НЭГ ХАШИР ЕГЗӨР ӨВГӨНИЙ ЗЭВҮҮН ДҮР БҮТЭЭГЭЭЧ. ЧАДНА ДАА. ДӨНГӨЖ Л 60 ГАРЧ БНА. ШАЛТАГ ТООЧООД, ЗАЛХУУ БНА УУ АЙН.

Avatar

Зочин 2020-06-12 202.126.89.22

Өчирдөрхөн хуучин 19-н цагаан халганы гэрэл дохион дээр энэ цамцтайгаа алхаж явна лээ хөөрхий минь. Архи мөрийтэй тоглоом энэ сайхан жүжигчинийг баллаж хаясан даа. Урлагийн салбартай эргэн ирж дүрээ бүтээж залуу үедээ зааж сургаж яваарай.

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-12 66.181.167.53

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2020-06-12 202.179.24.88

Сайн жүжигчин шүү кинонд тоглоорой амжилт. Буянгийн Жагаатай үе чацуу л юм байна шт нас хангалттай байна.

Avatar

Зочин 2020-06-12 182.160.33.178

yun hushuu be bolio ah huu tenegt

Avatar

Зочинъ 2020-06-12 64.119.16.226

Мангар минь Батзаяа еертеех биш азтай бадарчинд уургэвч уурсэн хешее босгох гэсэн бна

Avatar

Зочин 2020-06-12 66.181.161.74

Бас нэг хэрэггүй хогоор яадаг юм…ганц мод тарьсан нь 1000 дахин дээр..

Avatar

Зочин 2020-06-12 150.129.140.238

ХУУЧНЫ УЛС ТӨРИЙН НАМУУД ХЭДЭН ЖИЛ БОДЛОГО ЯРИХ ГЭСЭН ЮМ БЭ ЯАСАН БОДОЖ БОЛДОГГҮЙ БОДЛОГО ВЭ ОДОО БОДОЛТОО ЯРЬЯ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС ТА НАРЫН 30 ЖИЛ ЯРЬСАН БОДЛОГЫГ ЯАЖ БОДОХ АРГЫГ ОЛООД АЛЬ ХЭДИЙН БОДОЛТОО ХИЙСЭН АРД ТҮМЭНДЭЭ ИНГЭЖ БОДДОГ ЮМ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА АРДЫН НАМ Ч АРДЧИЛСАН НАМ Ч ХУВЬСГАЛТ НАМ Ч БОДЛОГОО БОДОЖ ЧАДАХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ЯРИАД БАЙГАА БОЛ БОДОЖ ЧАДДАГ ХҮМҮҮЁТ НЬ ӨГ Л ДӨӨ

Avatar

Dorz 2020-06-12 83.20.250.164

Arhi uuhaa bolison bol oodoo yavah heregtei 62 gedegchin zuzigchin hunii orgil nas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж