АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Пёньян бэлэг барина | News.MN

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Пёньян бэлэг барина

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Пёньян бэлэг барина

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Пёньян бэлэг барина

Хойд Солонгосоос хэд хоногийн өмнө Сөүлтэй шууд утсан харилцаагаа тасалсан бол өчигдөр АНУ-д хандан анхааруулга мэдэгдэл хийлээ. Пёньянаас АНУ-д хандан ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван болж өнгөрөхийг хүсч байвал Солонгосын хойгийн асуудалд хошуу дүрэхээ боль хэмээн заналхийлэв. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдлийг тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулахдаа АНУ-ыг “давхар санаатай, жигшүүртэй” хэмээн тодотгожээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудлыг хариуцсан хэлтсийн орлогч дарга Квон Жун Гун хэлэхдээ “Хэрэв ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван байлгах, “үс өрвийлгөм” үйл явдлаас зайлсхиймээр байгаа бол АНУ өөрийн дотоод асуудалдаа анхаарч, үг хэлээ мэдэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Энэ нь сүүлийн хоёр жилд Хойд Солонгосоос АНУ-ын эсрэг хийсэн сүржин заналхийлэл болов.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2018 оны зургадугаар сарын 12-нд буюу хоёр жилийн өмнө Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсанаас хойш хоёр орны сөргөлдөөн түр намжаад байв. Гэхдээ хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын гол зорилго болох Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс ангижруулах хэлэлцээ үр дүнд хүрээгүй. Ким Жон Ун нь хоёр дахь удаагаа Цагаан ордны тэргүүнтэй өнгөрсөн онд Ханойд уулзаж, АНУ-ыг эдийн засгийн хоригоо цуцалбал, цөмийн хөтөлбөрөө зогсоохоо мэдэгджээ. Гэсэн ч АНУ-ын талаас Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах эхний алхмыг хийхийг шаардан, харзанасан байдалтай байна. Энэ нөхцөл байдалд Пёньян нь уур омгоо АНУ-аас илүү Сөүлд гаргаж, сүүлийн саруудад хэд хэдэн удаа хойгт зэвсгийн туршилт хийжээ. Хойд Солонгосоос өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршийнхөө усан хил рүү зэвсэг харвасан бол энэ долоо хоногийн эхээр утсан харилцаагаа тасалснаа зарласан. Ингэснээр хоёр Солонгосыг холбосон бүх харилцаа, холбоо тасарчээ. Сөүлтэй харилцаагаа тасалсан Пёньяны мэдэгдлийн хариуд АНУ-ын талаас сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ.

СӨҮЛТЭЙ ХАРИЛЦААГАА ТАСАЛСАН ШАЛТГААН

Пёньян нь Сөүлтэй харилцаагаа таслах болсон нь Өмнөд Солонгосын идэвхтнүүд хүнсний бүтээгдэхүүний тусламжтай хамт ухуулах хуудсыг байнга тарааж буйгаас болжээ. Хойд Солонгосын дүрвэгсдийн удирддаг хүний эрхийн төлөөх хоёр байгууллагаас Пёньян руу ухуулах хуудас тараах ажлыг зохион байгуулдаг аж. Тэгвэл хоёр Солонгосын харилцааг сайжруулахын төлөө ажиллаж буй Нэгдлийн яамнаас ухуулах хуудас тарааж буй этгээдүүдэд хуулийг хариуцлага тооцохоо анхааруулжээ. Улмаар энэ хэргийг мөрдөн шалгах хүсэлтийг Сөүлийн цагдаагийн газарт тавьсан байна. Харин Өмнөд Солонгосын албаны зарим хүн, ард иргэдийн зүгээс Нэгдлийн яамны үйлдлийг эсэргүүцэн шүүмжилжээ. Сөүлийн идэвхтнүүд коронавирусийн цар тахлын үед Хойд Солонгос руу амны хаалт, эм тариа, будаа зэрэг шаардлагата тусламжийг хүргэсээр буй юм. Өмнө нь 2014 онд идэвхтнүүдийн хөөргөсөн ухуулах хуудас бүхий шаарыг буудаж унагаахаар Хойд Солонгосын талаас гал нээж, хил дээр цэргүүд буудалцаж байжээ.

Сөүл нь Солонгосын хойгийн 1950-1953 оны дайнаас хойш АНУ-тай ойрын холбоотон байж, 28 мянга 500 америк цэргийн газар нутаг дээрээ байнга байршуулан хамгаалалт эдэлж буй. Түүнчлэн хойг дахь АНУ-ын цэргүүдтэй хамтран Өмнөд Солонгосын арми жил бүр хавар, намар цэргийн сургуулилт явуулдаг. Үүнийг Пёньян өдөөн хатгалга хэмээн үзэж хүчтэй эсэргүүцдэг юм. Хойд Солонгос нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийн дагуу цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх хориотой ч тогтмол баллистик пуужин, цөмийн зэвсгийн туршилт явуулдаг. Мөн баллистик пуужингаараа АНУ, Өмнөд Солонгос, Японыг сүйрүүлэхээр сүрдүүлдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мянгат 2020-06-12 66.181.161.5

Хойд солонгосыг газрын хөрснөөс арьчая гэвэл бхраг япон шаанадоо

Avatar

mgl 2020-06-12 202.9.46.208

xoid solongos ugiin aimhai uchinoon jil ingej heruul hiij bndaa hutshaas bish hazaj uzeegui chadahchgui doroi ulsdaa kkk

Avatar

Зочин 2020-06-12 202.9.46.208

kkk solongsuud hutshaas bish hazaj chadah shudgui ulasdooo olon jil l ingej bgaaa

Avatar

Гангаа 2020-06-12 202.55.188.94

Хойд солонгос чаддаг юм бол байлдаан эхлүүлээч

Avatar

Монгол 2020-06-12 59.153.115.143

Хойт Солонгосыг бид дэмжиж байна Америкчуудад үзүүлээд өг

Avatar

судлаач иргэн 2020-06-12 202.9.46.45

СОЦИЙН ҮЕИЙН БУРУУ ГАЛИГЛАЛИЙГ БОЛЬЖ ПЕНЬЯН ГЭЖ МАШ ЗӨВ ТОД БИЧДЭГ БОЛООД БАЙНА АМЕРИКУУД ОРОСУУД ХЯТАДУУААС АЙЖ НОВШРОЛГҮЙ КИМИЙН ОРДОНГ ПУУЖИНГААР ХАРВАЖ НЭГ МӨСӨН УДИРДАГЧДИЙГ НЬ СӨНӨӨЖ ХОЙДЫН АРД ТҮМЭНД ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ИРГЭД ДЭМЖИЖ ДАВАЛГААЛНА УУ

Avatar

Зочин 2020-06-12 66.181.176.176

Манай зарим ноход унэнхуу мулгуу шуу Бусад орны талаар элийрч байхаа болимоор юм

Avatar

Зочин 2020-06-12 202.126.88.164

hoid solongosiin amidraliin uneniig er ni hen medehiin. ene zaluu mongoliin darga naraas hol iluu hun. hariinhnii dor buhiigeegui hun .Amerikiig shuteh yamarch hereggui. uuriinheeree l baih ni zuv

Avatar

Зочин 2020-06-12 202.9.46.8

Yaag zuv

Avatar

Зочин 2020-06-12 66.181.177.117

Amerikiig shut gesen hen bga yum

Avatar

Зочин 2020-06-12 202.126.88.210

Пёньян гэж хаанах вэ мээ сэтгүүлчээ хаа хаа ёстой үхэр монгуу сэтгүүлч нэрт үү энэ ха хаа Пёньян Пёньян

Avatar

Зочин 2020-06-12 202.126.88.202

Чинийхээр юу гэж нэрлэдэг вэ?? Хэхэ map хараадхаач юу гэж бичсэн байна ?? Пхеньян гэж байна уу? Эсвэл пёньян гэж байна уу?

Avatar

Зочин 2020-06-12 202.55.188.86

Америк олон жилийн туршид хоол хүнсний тусламж үзүүлж ард түмнийг нь өлсгөлөнгөөс аварч ирсэн. Хүний ач мэддэггүй эргүү улс.

Avatar

Зочин 2020-06-12 176.63.22.238

Хятадын уяаны гөлөг Хойд солонгос

Avatar

Зочин 2020-06-12 103.57.92.137

Yag unen hellee Amerikiig hoid solongosoor dalailgaj bgaa ni hytd.

Avatar

Зочин 2020-06-12 66.181.189.136

ММММАЙ ГЭЦЭН СУУЖИНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж