6-р сарын 11-ны өдөр, Банк оф Чайна-гийн зүгээс Монгол улсын Онцгой комисст хандивын бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Монгол улсын онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нь Монгол улсын засгийн газар болон улсын онцгой комиссыг төлөөлөн нэг удаагийн амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил зэрэг хандивын бүтээгдэхүүнүүдийг хүлээн авсан ба мөн Банк оф Чайна-д талархалын бичгийг гардуулан өглөө.
Шинэ коронавирусын цар тахал дэгдсэн цагаас эхлэн Банк оф Чайна-гийн зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахын тулд Хятад улсад ихээхэн хэмжээний хандивын бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж, олон улс оронд өөрсдийн тусламжийн гараа сунган ажиллаж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэг туслалцаан дор, Банк оф Чайна Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сантай хамтран Монгол улсын онцгой комисстой яаралтай холбоо тогтоон, зайлшгүй хэрэгцээт хандивын бүтээгдэхүүний талаар мэдээлэл солилцсон юм. Үүний дараагаар Банк оф Чайна Шанхай салбарын зүгээс ойрын 2 сар гаруйн хугацаанд хандивын бүтээгдэхүүний худалдан авалт, тээвэр, хил гаалийн хянан шалгалт бүрдүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн, өнөөдөр ийнхүү хандивын бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын талд хүлээлгэн өглөө.
Хятад улс цар тахалтай ид тэмцэж байх хэцүү цаг үед Монгол улсын Засгийн газар болон ард иргэд өөрсдийн сайхан сэтгэлийг бидэнд харамгүй зориулж, дэмжлэг туслалцаа үзүүлж байсан нь хоёр орны иргэдийн эв найрамдалт харилцааны томоохон илрэл болсон билээ.
Монгол улсад Covid-19 цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойш Хятад улсын засгийн газар болон ард иргэд мөн адил өөрсдийн тусламжийн гараа сунган, төрөл бүрийн хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хамтдаа энэхүү аюулт өвчнийг даван туулахад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Монгол Хятад хоёр орон бол хил залгаа оршдог мөнхийн хөрш орнууд төдийгүй өөрсдийн бодит үйлдлээр бие биендээ харилцан тусламж үзүүлж байгаа нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд нэгэн шинэ шатыг авчирлаа. Дэлхий нийтэд нүүрлээд буй аюулт цар тахлыг бид хамтдаа ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой мэдээ