Есөн азтай бүсгүйд 50 сая төгрөгийн гоо сайхны эмчилгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

Есөн азтай бүсгүйд 50 сая төгрөгийн гоо сайхны эмчилгээ хийжээ

Синдерелла гоо сайхны эмнэлэг нь үүсгэн байгууллагдаад багагүй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Монгол улсдаа туршлагатайд тооцогдож буй энэхүү эмнэлэгээр алдартай жүжигчид төдийгүй гоо сайхандаа анхааралаа хандуулдаг олон сайхан бүсгүйчүүд маань үйлчүүлдэг аж.

Харин Синдерелла гоо сайхны эмнэлгийн энэ жил нийгмийн хариуцлага руу чиглэсэн томоохон ажилуудын нэг “Cinderella Beauty” реалити шоу зохион байгуулж гоо сайхны мэс засал болон мэсийн бус эмчилгээ  хийлгэх  шаардлагатай, хэрэгцээтэй ёсөн бүсгүйг сонгон шалгаруулж хамруулсан. Тэдгээр бүсгүйчүүдэд нийт 50 сая төгрөгийн гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн юм байна.

Тус эмнэлгийг үүсгэн байгуулагч Б.Уянгатай реалити шоуны тухай ярилцаж уншигч та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна.

-Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд “Cinderella Beauty” реалити шоу зохион байгуулсан гэж сонслоо. Шоуны гол зорилго юу вэ?

– Синдерелла клиник байгуулагдсан цагаасаа эхэлж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг хийж ирсэн. Жил бүр сайн сайхан үйлсийн төлөө заавал ямар нэгэн ажил зохион байгуулж хийдэг л дээ. Тэрийгээ бид тийм ажил хийлээ гэж сурталчилаад байдаггүй. Харин энэ жилийн хувьд бидний зорилго энгийн нэгэн үйлчлүүлэгчдээ эсвэл гэртээ сууж байгаа ээж нарын төлөөлөлд, амьдралын төлөө зүтгэж байгаа өөртөө хөрөнгө оруулалт хараахан хийж амжихгүй байгаа эгэл жирийн бүсгүйчүүдэд насны гоёлыг урлаж өгөхийг хүссэн. Тэд нарт тусласанаар эргээд ямар сайхан мэдрэмжийг мэдрэх түүгээрээ сэтгэл ханамж авч урам зоригтойгоор ажлаа хийх нь үнэхээр сайхан байдагт л байгаа юм.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай эмнэлгээр 130 гаруй мянган үйлчлүүлэгч үйлчлүүлсэн байна. Үйлчлүүлж амжаагүй хэрнээ бидний ажлыг үргэлж дэмждэг, урмын үгсээрээ мялаасан хайр татам олон хүмүүс бий. Бид бүхэн  таван жилийнхээ ойн хүрээнд 9 бүсгүйг сонгон авсан. Тэдгээр бүсгүйчүүдэд гоо сайхны мэс засал болон мэсийн бус эмчилгээ хийж бэлэг барьж байгаа юм. Энэ бэлгээ Cinderella Beauty реалити шоугаар зохион байгуулсан. Их сонин түүхтэй. Анх эхлээд зөвхөн нэг л хүнд мэс засал хийх төсөл эхэлүүлсэн. Гэтэл маш олон хүмүүс манай байгууллагад хандаж гоо сайхны өөрчлөлт засал хийлгэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу олон хүмүүсийг хамруулах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс ч тэр хүмүүсийнхээ саналыг хүндэтгэж үзээд нийт 9 эмэгтэйд өөрчлөлтийг хийхээр шийдэж амжилттай зохион байгууллаад дууссан.

-Эхлээд нэг хүн гэж төлөвлөж байсан төсөл маань сүүлдээ 9 хүнд хийгдэхээр болсон байна. Өндөр үнийн дүн гарсан байх. Бүх хүмүүст эмчилгээ нь үнэ төлбөргүй хийгдсэн үү?

-Тэгсэн. Шоуны бүх зардлыг Синдерелла клиник 100 хувь санхүүжүүлж нийт 50 сая төгрөг зарцуулсан. Оролцогч нараас нэгч төлбөр аваагүй. Сонгон шалгаруулалтад нийтдээ 2000 гаруй эмэгтэйчүүд оролцсон. Тэд нар бүгд өөртөө тулгамдаж байгаа асуудлаа шийдэж өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Тэдний дундаас нэн түрүүнд өөрчлөлт хийх  шаардлагатай байсан 28-55 насны 9 эмэгтэйг сонгон авч оролцуулсан. Тухайлбал, олон төрөлтийн дараа өөрөөрөө турсан ч хэвлийн арьс маш их асуудалтай болсон эмэгтэйд өөрчлөлт хийсэн. Энэ шоу маань Тун удахгүй Телевизийн сувгуудаар үзэгчдийн хүртээл болно. Одоогоор фэйсбүүк хуудсаар цацагдаад эхэлсэн байгаа. Монголд анх удаа хийгдэж байгаа хэдийч ердөө сэтгэл хөөрлөөр шийдэж төлөвлөөгүй. Нийгэмд тулгамдаж буй олон асуудлуудын нэг болжээ гэж харж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд ийм ажлыг хийж хэрэгжүүлэх юмсан гэсэн хүсэлдээ автагдаж байсан учраас өнөөдөр биелэлээ олж ажил хэрэг болгосондоо сэтгэл маш их ханамжтай байгаа.

– Өндөр өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүйгээр өөртөө хийлгэнэ гэдэг аз тохиосон явдал байна л даа. Танай хамт олныг өөрт нь өөрчлөлтийг хийхээр болсныг сонсоод тухайн оролцогч яаж хүлээж авсан вэ?

-9 эмэгтэй маань бүгд өөр өөр орчинд байдаг бүсгүйчүүд. Тэд нартаа сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдгийг нь утсаар холбогдож хэлэхэд бүгд итгэхгүй байсан. “Ямар гоё юм бэ, яагаад намайг сонгосон” гэж асуугаад итгэж өгөхгүй, уйлсан. Тэгээд уулзаад яагаад итгэхгүй байсныг нь асуухад гэр бүлийнхэн нь “чи зургаа явуулаад үз. Гэхдээ чамайг сонгогдохгүй байх гэж хэлж байсан байна лээ”. Яагаад гэхээр өндөр өртгөөр хийдэг мэс заслыг юу гэж чамд үнэгүй хийж өгөх вэ дээ. Хэдийнээ өөр хүн сонгогдчихсон байх. Эсвэл танил талаараа өөр хүн орсон ч байж магадгүй юм гэж хэлж байсан. Би өөрөө сонгогдсон гэдэгт одоо л итгэж байна” гэж хэлж байсан. Бид оролцогч нараа танилын хүрээнээсээ болон хэн нэгний гуйлтаар сонгоогүй. Шударга шалгуураар энэ хүмүүсийг сонгож оруулсандаа баяртай байна.

– Шалгарсан бүсгүйчүүдэдээ ямар шаардлага тавьсан бэ?

– Оролцогч нартай гэрээ хийсэн. Энэхүү гэрээнд ямар нэгэн байдлаар Синдерелла клиниктэй холбоотой өөр хүнээр яриулж шоунд тэнцсэн байх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн сонгон шалгаруулалтын журмаараа яваагүй шууд орж ирсэн байвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг заалтуудыг гэрээндээ тусгаж гэрээгээ байгуулсан.

Шоу нэвтрүүлэг маань Facebook хуудсаар цацагдаж байгаа гэсэн. Хэзээнээс Телевизүүдээр гарч олны хүртээл болох вэ?

– Нэвтрүүлэг маань цацагдахаас өмнө зарим телевизээс хэдийнээ санал орж ирээд байна. Одоогоор яг аль телевизтэй хамтран ажиллахаа эцсийн байдлаар шийдээгүй байгаа. Ямартай ч ирэх сараас эхлэн гаргах төлөвлөгөөтэй байна.

Олон сайхан бүсгүйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдэж өөрийн гэсэн гоо сайхан, өнгө төрхтэй болгож өгсөн Танай хамт олонд нийт оролцсон эмэгтэйчүүдийн өмнөөс дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

– Олон бүсгүйчүүдийн төлөөлөл болж оролцсон 9 бүсгүйн амьдралд хэзээ ч мартагддашгүй, насны гоо сайханы гоёог урлаж өгсөндөө бид бүхэн туйлын баяртай байна. Манай эмнэлгээр үйлчлүүлдэг болон үйлчлүүлэхийг хүсдэг, бидний ажлыг дэмждэг бүх хүмүүстээ зориулсан сэтгэлийн бэлэг маань таалагдаж байгаа гэж найдаж байна. Нэвтрүүлэг маань 7 хоног бүрийн лхагва гаригт манай эмнэлгийн албан ёсны фэйсбүүк хуудас Синдерелла клиник /Cinderella beauty clinic/-р гарч байгаа, Та бүхэндээ баярлалаа.

Cinderella beauty show #3 Breast augmentation surgery /Хөх томруулах хагалгаа/ – Dr. Bekh.Ch.

Шоуныхаа 3 дах дугаараар Breast augmentation surgery /Хөх томруулах хагалгаа/-нд орох эрхээр шалгарсан Гангаагийнхаа өөрчлөлтийг та бүхэнд хүргэж байна.Синдерелла 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Cinderella beauty show-нд зориг гарган оролцож, өөртөө эрс өөрчлөлтийг хийж насан туршийн сэтгэл ханамжыг авсан Гангаа чамдаа баяр хүргэе!Хувь талилан гэдэг үгэнд цэг тавихаар пластик гоо сайхны салбар хүчээ аван хөгжиж байна.Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт өөрийнхөө дүр төрхийг таалахгүй байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байна.Синдерелла клиник,/ Таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй…/Гоё сюрприз барих болноо <3

Posted by Синдерелла клиник / Cinderella beauty clinic Mongolia/ on Wednesday, May 20, 2020

Ч.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж