ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Багануур, Налайх дүүрэгт ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Багануур, Налайх дүүрэгт ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Багануур, Налайх дүүрэгт ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.

Түүнчлэн Налайх дүүрэгт байрлах Онцгой байдлын байгууллагын Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн харьяанд алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх зориулалттай. Мөн тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулж гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж