Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум.  2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг  аж ахуй нэгжүүдээс “Бүтлийн ундарга"ХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс "Орхон тариа" ХХК-ууд тус тус  тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд  2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна.

Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас “Атрын-4” аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж