Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Б.Жавхланг чөлөөлөв

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүсэв.

Улмаар санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөллөө.

Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх учраас хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж