Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулжээ

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын 2015 оны урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын малын тоо 55 сая 957 мянгад хүрсэн байна. Сүргийн бүтцэд адууны эзлэх хувь 0.1-0.2 пунктээр өсч, хонь ямааных харин 0.1-0.2 пунктээр буурч, тэмээний эзлэх хувь өмнөх оны түвшинд байгаа юм. Хамгийн олон мал тоолуулсан аймгаар Өвөрхангай шалгарч, Төв, Хөвсгөл, Баянхонгор аймгууд араас нь жагсчээ. Түүнчлэн жил бүр малгүй болсон өрхийн тоо, шинээр малтай болсон өрхийн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.

Хамгийн олон үхэртэй аймаг Архангай, олон тэмээтэй нь Өмнөговь, олон хоньтой нь Архангай, хамгийн олон ямаатай аймаг Баянхонгор гээд хамгийн хамгийнх нь ч тодруулжээ. Мөн малчин өрхийн гэрийн тэргүүний боловсролын түвшнийг ч ангилсан байна. Тодруулбал, малчин өрхийн гэрийн тэргүүний 42 хувь нь суурь боловсролтой, 30 хувь нь бага боловсролтой 1.9 хувь нь дээд боловсролтой байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Н. Сүхээ 2015-12-24 103.57.95.102

Малыг тоолдоггүй. Ам тоо авдаг. Архи ууж, мах идсэн тоочид явдаг. Зээл авах гэж малаа 1000 хүргэсэн малчид ихэнхи байдаг үнэн шүү. Гэхдээ монголын мал өсч байгаа н үнэн

Зочин 2015-12-24 103.57.94.86

Янз бүрийн урамшуулал, ХААН Банкнаас зээл авах гэж малынхаа тоог малчид нэмж тоолуулдаг гэж хэр үнэн вэ?

Зочин 2015-12-24 180.235.182.28

Үнэн гэсэн. Зээлийн шалгуур нь төдөөс дээш малтай байх гэж заадаг болохоор бүгд худлаа бүртгүүлдэг. Газар дээрээ бол мал бараг байхгүйдээ хангай тийшээ л арай их малтай.

зочин 2015-12-24 202.9.40.201

Адуу өсдөг нь хөөрхий муу морьд маань хүнээр бол ДОХ-оор халдварлагдсан тул казахуудаас бусад нь идэхээ больсон юм гэсэн.Хэцүү шүү.Харин казахуудын тоо ямар болоо бол.

Зочин 2015-12-24 202.180.218.147

Өрхийн гэрийн тэргүүн гэнэ үү? мал чинь.

Зочин 2015-12-24 137.186.121.166

OLON MAL ENE XAVAR TESCH ULDEX UU

z 2015-12-24 122.201.17.186

MANAI AIMAG UGAASAA BAYANSHD