Үндэсний их баяр наадамтай холбоотой мэдээ, мэдээллүүд ойрын үед эрчимтэй гарч байна. Энэ удаад Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асаршёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны тэргүүнээр сонгогдсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр ирэх дөрвөн жилийн турш өөрийн төрөлх Өвөрхангай аймгийнхаа үндэсний сурын спортод хувь нэмрээ оруулах болж байна.
Өвөрхангайн нэгдсэн сурын холбоог 4 жил ажиллахаар боллоо. Цэц нь мэргэн байгээ. Наадмаар хийморлиг байгээ!
Posted by Asashoryu Dagvadorj on Thursday, June 11, 2020
Асашёорюү Д.Дагвадоржоос гадна Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгогдсон билээ. Их аварга саяхан болсон “Хантайшир” дэвжээний удирдах зөвлөлийн хурлаар тэргүүнээр сонгогдсон бол зөвлөлийн гишүүдээр нь Н.Ганбаатар, З.Алтанзул, М.Батбаяр, З.Мөнхзул, Д.Лхагвадорж, Г.Чинзориг, Ж.Сэргэлэн, М.Машбат, С.Лхагвабаатар, Л.Билэгжаргал, Р.Жаргалсайхан, Х.Бат-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нар сонгогдож, шинэ зөвлөл байгуулсан аж.
Холбоотой мэдээ