Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улсын Их Дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад нийт 2,388 нэр төрлийн 48,5737 ширхэг, 11,676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын ахлах байцаагчийн 35 акт тогтоожээ. Мөн 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч, 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй таван дүгнэлт үйлдсэн байна.
Улсын байцаагчийн актыг үндэслэн зургадугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийжээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-06-11 64.119.27.236
Номин муу
зочин 2020-06-11 192.82.65.224
Хүн идэж болохгүй маш аюултай. Галын утаа шингэсэн хувцас хэрэглэл ч устгахгүй бол маш муухай үнэртэй хэрэглэх ашиглах ямар ч арга байдаггүй .Сайн хүнсний бүтээгдэхүүн үлдэхгүй шүү дээ энийг хүн болгон ойлгомоор юм устгалд оруулсан нь зөв шийдвэр. Ядарсан гээд утааны үнэр шингэсэн бүтээгдэхүүн идэж юм уу тэгээд
Зочин 2020-06-11 192.82.76.155
Ядуу хүмүүст өгч буян хийхгүй.
Болор 2020-06-11 202.9.46.248
Хортой юм а**х нь л дээ
Ард түмэн 2020-06-11 202.9.40.131
Савтай, боодолтой, ууттай булж байгаль дэлхийг бас хордуулах гээ юу. Устгах гэж байгаа арай өөр арга байдаг юмуу. Ундааны сав байгаль дэлхийд шингэх гэж өчнөөн олон жил болдог гэсэн. Энэ талаар мэргэжлийн байгууллагын хувьд ийм байдлаар устгаж байгаа нь устгал болох уу
Иргэд 2020-06-11 66.181.161.115
Муудаагүй бүтээгдэхүүнийг хүчээр устгалаа. Савтай ундаа.гялгар уут нь бүтэн ямар нэг гэмтэлгүй бүтээгдэхүүнийг сүр бадруулан устгаж байхынхаа оронд ядуусьаа тарааж өгсөн ч болоосой. Номинг сөнөөх бодлого янз бүрээр хэрэгжиж байна даа.Уг нь дэлхийн бүх шилдэг үйлчигээ, худалдааны соёл Номингоор дамжиж Монголчуудад хүрч байгаа юмсан.Тамын тогооны үлгэр гэж үүнийг хэлнэ.
зочин-2 2020-06-11 103.57.95.193
Францад хөгзтэй талх өндөр үнээр зардгийг манай хүнсний эрдэмтэд хариу хэлээч.
Bazar 2020-06-11 83.20.250.164
Gahain AA d ogoh heregtei
уутнаас нь гаргаач ээ үхэрнүүдээ 2020-06-11 192.119.160.147
уут савнаас нь гаргаад, хаях хэрэгтэй шдэ, байгль бузарлачих юмаа
Зочин 2020-06-11 103.14.36.18
Сав баглаа боодолтой нь зүгээр л булаад орхичиж байгаа юм уу?
Зочин 2020-06-11 119.40.98.177
NOMIN-г дэмжиж хүнсний худалдан авалтаа тэндээс хийе. Харин ХААН банкны жишигээр бусад банкууд НОМИН-гоос кратаар худалдан авалт хийсэн тохиолдолд 5%-ийн буцаан олголт өгөх аянг 9-р сар дуустал орон даяар зарлавал ямар байна.
Зочин 2020-06-11 66.181.161.14
Гучин жил болоход хувьцааны ашигаа ганц ч удаа хувиарлаагүй луйварчдад х**, хохь нь гэж хэлнэ.
Зочин 2020-06-11 66.181.161.115
Тамын тогооны үлгэрийг хэрэгжүүлэгч нь чи бн