Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улсын Их Дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад нийт 2,388 нэр төрлийн 48,5737 ширхэг, 11,676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын ахлах байцаагчийн 35 акт тогтоожээ. Мөн 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч, 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй таван дүгнэлт үйлдсэн байна.
Улсын байцаагчийн актыг үндэслэн зургадугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ