Татварын өршөөл үзүүлэх хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Татварын өршөөл үзүүлэх хугацааг сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.7 хувь дэмжин баталлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгалаа.

Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 16-ний байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод буй.

Онцлоход, УИХ-аас баталсан дээрх хуулийн хүрээнд иргэн, хуулийн этгээд нуугдмал орлого, хөрөнгөө ил болгоход хуулийн хариуцлагад татахгүй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж