Хятад ховордсон амьтны хайрсыг уламжлалт эмийн жагсаалтаас хаслаа

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Хятад ховордсон амьтны хайрсыг уламжлалт эмийн жагсаалтаас хаслаа

Хятад ховордсон амьтны хайрсыг уламжлалт эмийн жагсаалтаас хаслаа

БНХАУ-ын засгийн газар панголин буюу шоргоолж идэштний хайрсыг 2020 оны зөвшөөрөгдсөн уламжлалт эмийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ. Хятадын уламжлалт эмийн жагсаалтад хайрс нь ордог, өндөр үнээр зарагддагаас болж панголин хулгайн анчдын хамгийн том бай болсоор нэн ховордох аюулд ороод байгаа билээ.
Панголин нь Африк, Азид амьдардаг, хайрс шиг хатуу ясан бүрхүүлтэй, гэрийн муурнаас томгүй хэмжээтэй, шавж идэштэн амьтан билээ. Уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг болохоор Хятадад панголины мах, хайрс өндөр үнэ хүрдэг аж. Уг нь 2018 онд Хятад улс панголины наймааг хориглосон ч хулгайн анчид нууцаар зарах нь үргэлжилсээр байжээ. Өнгөрсөн жил л гэхэд эрх баригчид панголины гаралтай 130 гаруй тонн түүхий эд хулгайн анчдаас хураан авсан байдаг. Тооцоолж үзвэл энэ нь 400 мянган толгой панголин гэсэн үг юм.

Ийнхүү панголины хайрсыг эмийн түүхий эдийн жагсаалтаас хассанд БНХАУ-ын ой хээрийг хамгаалах товчооноос панголин ийнхүү хулсны баавгай болон бартай ижил, дээд зэргээр хамгаалагдсан амьтан боллоо хэмээн зарлажээ. Мөн панголин нь Хятадын хүнсний зах дээр зарагдах явдал их байсан бөгөөд аймшигтай нь коронавирус зөвхөн сарьсан багваахайнд биш панголины биед бас байдаг аж. Тиймээс дээрх шийдвэр нь ирээдүйд дахин өөр коронавирус дэгдэхээс сэргийлсэн үйлдэл болж байгаа юм.

Африк, Азид нийт найман зүйлийн панголин амьдардаг аж. Тэдний гурав нь өдгөө нэн ховордсон амьтдын жагсаалтад орсон бөгөөд Хятад панголин, Өйллипин панголин, Сунда панголин, Энэтхэг панголин гэх үлдсэн таван зүйл нь ховордсон амьтдын тоонд орсон байна. Ялангуяа Хятад дахь панголины тоо толгой 1960 оноос хойш 90 хувиар багасчээ.
Панголины хайрс нь хүний хумс, хирсний эвэртэй адил кератинаас бүтдэг бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухаанд цусны эргэлтийг сайжруулах, биеийн дулаан нэмэх зорилгоор ашиглагдсаар ирсэн байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж