Орон нутгаас оюутан цаначид оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Орон нутгаас оюутан цаначид оролцоно

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Скай резорт цанын бааз дээр "Оюутны аварга 2015" гүйлтийн цанын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний нээлт 26-ны өдрийн 13.00 цагт болох бөгөөд Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг улсын их, дээд сургуулиудын захиралууд урилгаар оролцож оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчилах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийнэ. 

Тэмцээний хуваарь:

XII.26

  • 10.00 цаг: Эрэгтэй, эмэгтэй ойрын зай
  • 13.00 цаг: Нээлтийн ажиллагааны дараа буухиа уралдаан явагдана.

XII.27 – 11.00 цаг: 5 км, 10 км зайн уралдаанууд явагдаж тэмцээн өндөрлөнө гэж Монголын Цанын холбооноос мэдээллээ.

    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж