Хар тамхичдыг матартай шоронд хорино | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хар тамхичдыг матартай шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Хар тамхичдыг матартай шоронд хорино

Индонезийн Хар тамхитай тэмцэх агентлаг цаазын ялтай, хар тамхины хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийг матартай шоронд хорих хуулийн төсөл санаачилжээ. Тус улсын албаны нэг хүний мэдээлснээр энэ санааг Рожер Мурын тоглосон 007 Тагнуул Жеймс Бондын тухай “Live and Let Die” киноноос олж авсан гэнэ. Төслийг санаачилсан Хар тамхитай тэмцэх агентлагийн дарга Буди Васэсо шоронд “ажилд авахаар” арлын олон газраар явж, хэвлээр явагчидтай танилцсан байна.

Тэрбээр “Шоронд бид аль болох олон матар авчирч тэжээнэ. Би хамгийн аюултай матарнуудыг хайж байгаа”хэмээн орон нутгийн вэб сайтад мэдээлжээ. Хар тамхитай тэмцэх агентлагийн дарга Буди Васэсо “Хэвлээр явагч араатнууд хүн шиг хахууль авахгүй нь ойлгомжтой учраас гэмт хэрэгтнүүдийг оргохоос сэргийлэх хамгийн сайн хамгаалагч болж чадна” хэмээн ярьсан гэнэ.

Гэвч хуулийн төсөл зөвхөн цаасан дээр байгаа бөгөөд хэвлээр явагчтай шоронг хаана, хэзээ барих нь ч тодорхойгүй байгаа юм. Индонези нь дэлхий дээрх хар тамхины эсрэг хамгийн хатуу хуультай улсын нэг бөгөөд хар тамхи худалдаалсан гэмт хэрэгтнийг буудан алдаг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улс хар тамхины хэрэгт холбогдсон гадаадын долоон иргэнд цаазаар авах ял оноосон нь олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Харин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо олон улсын шүүмжлэлийн хариуд “Улам бүр нэмэгдэж буй хар тамхины хэрэглээг бууруулахын тулд тус улс үндэсний хэмжээнд онц байдал зарласан. Тиймээс хар тамхины наймаачдыг цаазын ял хүлээх болно” гэж хатуу мэдэгдсэн билээ. Хэдийгээр хар тамхитай тэмцэх хууль нь чанга ч гэлээ хуулийн систем нь хээл хахуульд идэгдсэнээс хоригдол, гэмт хэрэгтнүүдээс гадна хууль сахиулагчид, шоронгийн ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдох нь элбэг тохиолддог байна. Индонезийн Хар тамхитай тэмцэх агентлагийн төлөөлөгч Сламет Прибадийн хэлснээр хууль тогтоогчид цаазын ялтай хар тамхины гэмт хэрэгтнүүдэд зориулсан шорон байгуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн гэнэ.

Тус агентлагийн албаны хүний хэлснээр хэвлээр явагчтай тусгай шоронд хар тамхины хэргээр цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдийг бусад хоригдлуудтай хуйвалдахаас сэргийлж, тусгаарлан хорих юм байна. Индонезийн Хар тамхитай тэмцэх агентлаг одоо уг асуудлаар Хууль зүйн яамтай зөвшилцөж байгаа гэнэ.

2015 оны арваннэгдүгээр сард Индонез олон улсын зүгээс эсэргүүцэл, хоригтой тулгарснаар цаазаар авах ялыг түр түдгэлзүүлсэн бөгөөд цаазаар авахаас өөр ял оноохоор судалж байгаа юм.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Пүрэвхүү 2015-12-24 122.201.22.17

=Готовын Бат-Оюуныг харсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэнэ үү. Харилцах утас: 51-269204, 51-269245, 70123935 Готовын Бат-Оюун Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Бат-Оюун одоо 46 настай. 36 настайдаа 1 дугаар ангид орж 2 хоног яваад эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройн хоолны дараа ороосой гэнээ. Дармалаар чадан ядан бичдэг. Гар нь салагалаад бичиж чаддаггүй. 10 жилд байхдаа юугаар бичдэг байсан гэхээр `би юм бичиж байгаагүй` гэж хэлсэн. Нэг нүүрэн дээр нэг үг бичдэг. 2 үгийг 3 нүүрэн дээр бичдэг. Дандаа үзэг балгүй явдаг. Үзэг бал бариулахаар жирийн хүнээс 4 дахин том, солгой гараараа бичсэн юм шиг бичдэг. Нэмж хасаж үржиж хувааж чаддаггүй. Нэг нүүр цаас уншиж чаддаггүй. Багшийгаа `хүүхдийнхээ махыг идээсэй`гэнээ. Гоё хавчаартай гадаад хүнийг үхэж далд ор гэж 15 хэлсэн. Үхэхээр нь хавчаарыг нь зүүх юм байхдаа. Хажуу талынхаа хүний баллуурыг хулгайлсан. Хажууд нь нэг хүн чихэр идсэн чинь `энэ хүн үхээсэй` гэнээ үхэхээр нь чихэрийг нь идэх гэж байгаа юм байхдаа. `Явсан зам чинь эвхрэг, миний ээжийн сүнс идэг` гэнээ. TOEIC-н шалгалтын 22 оноотой. Сургуульд сууж байгаагүй Дамдины Нандинцэцэгээр 1 сар бичиг үсэг заалгасан. Багш нь мэддэг бүхэнээ хэл гэсэн чинь `ханхай гэр` гэнээ. Тэгээд ханхай гэр гэж юу вэ тайлбарлаад байгаан. Готовын Бат-Оюуны хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү. Мэрэгжил боловсролд тохирох ажил үйлчилэгч, цэвэрлэгч жижүүр, манаач зэрэг тохирох ажилыг хийлгж өгнө үү. Готовын Бат-Оюун өдөр бүхэн хулгай хийдэг, хулгайн хэргээр цагдаад 72 удаа баригдсан. Ах нь 102 удаа хулгайн хэрэгээр баригдсан, шоронд 3 удаа орсон. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч

зочин 2015-12-24 59.153.114.38

Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг эсэргүүцэх байхөө kkkkkkkkkkk

зочин 2015-12-24 59.153.114.38

Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг эсэргүүцэх байхөө kkkkkkkkkkk

Matariin hool boloh nee 2015-12-24 103.26.193.124

har tamhinii heregteng matariin zuush bolgohnee.

Зочин 2015-12-24 150.129.141.18

Хөөрхий матарнууд ямар хэрэг хийсэн гэж ингэж шийтгэгдэж байгаа юм бол оо