Тайвань амны хаалтны үйлдвэрлэлээ эрчимжүүлж, улсын цар тахалтай тэмцэх үйл хэрэгт тусламж үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Тайвань амны хаалтны үйлдвэрлэлээ эрчимжүүлж, улсын цар тахалтай тэмцэх үйл хэрэгт тусламж үзүүлж байна

Тайвань амны хаалтны үйлдвэрлэлээ эрчимжүүлж, улсын цар тахалтай тэмцэх үйл хэрэгт тусламж үзүүлж байна
Тайваний “Үндэсний амны хаалтны баг”үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугам

Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн цар тахал эрчимтэй дэгдсээр байгаа энэ цаг үед Тайвань зургаан долоо хоногийн дотор машин техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, “Үндэсний амны хаалт үйлдвэрлэх баг”-ийг үүсгэн байгуулж, ингэснээр амны хаалт импортлогч дэлхийн улс орнуудын дунд амны хаалт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ эхний 2-р байрт бичигдэх болов. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадны улс орнуудад хэд хэдэн удаа амны хаалт хандивласан. Гэвч гадаад улс орнуудад амны хаалтны хэрэгцээ өндөр хэвээр байгаа тул тэд Тайванийн бизнес эрхлэгчдээс амны хаалт нийлүүлэх боломжтой эсэх талаар асууж сурагласаар байна. Иймд Тайванийн бизнес эрхлэгчид засгийн газраас маркентингийн тусламж, дэмжлэг хүссэн бөгөөд үүнд үйлдвэрлэлийн бүх дамжлагыг нэгтгэн багтаасан “Амны хаалт үйлдвэрлэх бичил оворын үйлдвэрлэлийн нэгдсэн шугам”-ыг таниулах ажил ч мөн багтах юм.

Амны хаалт үйлдвэрлэх бичил оврын үйлдвэрлэлийн нэгдсэн шугам гэдэг нь түүхий эд болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг босоо байдлаар нэгтгэсэн хамгийн өндөр бүтээмж бүхий бизнес модель болно. Энэ нь Тайванийн амны хаалт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ба амны хаалт үйлдвэрлэдэг гол түүхий эд болох оёмол бус даавуу зэрэг гол иж бүрдэлийг нэгтгэсэн үйлдвэрлэлийн шугам бөгөөд үүгээр дамжуулан олон улсын цар тахалтай тэмцэх үйл хэрэгт тусламж үзүүлж байна.

Амны хаалт үйлдвэрлэх бичил оврын үйлдвэрлэлийн нэгдсэн шугам гэдэг нь 20 ширхэг үйлдвэрлэлийн шугамтай ажиллахыг энгийн стандарт хэмээн үзэж, 24 цаг тасралтгүй үйлдвэрлэвэл өдөрт хоёр сая ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн цаг хугацаа, газраас хамааран N95, R95 эсвэл уяатай мэс заслын амны хаалт үйлдвэрлэх үйлдвэрлэлийн шугам болгон өөрчилж болно.

Тайванийн Гадаад харилцааны яамны мэдээлж буйгаар “Бизнес эрхлэгчид өөрсдийн гэсэн гадаад улс оронтой харилцах болон захиалга хийх сувагтай. Гадаад улс орнуудаас амны хаалтны талаархи лавлагаа ихээр ирүүлж байгаа тул Европ болон Ази тив рүү чиглэсэн гадаад борлуулалтаа түлхүү сурталчилж байна. Гэсэн хэдий ч дэлхий дахинд амны хаалтны хэрэгцээ өндөр байгаа тул Тайванийн Засгийн газар өөрт байгаа нөөц болон арга замыг ашиглан амны хаалт үйлдвэрлэх тоног төхөөрөмж, туршлагаа олонд таниулж, олон улстай гар нэгдэж цар тахлаас урьдчилан сэргийлж байна” хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж