Сураг тасарсан иргэд шатахуунгүй болсон байжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Сураг тасарсан иргэд шатахуунгүй болсон байжээ

Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан долоон хүн энэ сарын 20-нд сураг тасарсан юм. Энэ тухай ар гэрийнхэн нь дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 21.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид машинтай эрэлд гаран, алга болсон иргэдийг хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Харин энэ сарын 22-нд сураг тасраад байсан иргэдийн нэг 39 настай эрэгтэй ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогджээ. Тэрбээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т шатахуунгүй болоод зогссон тухайгаа ар гэрийнхэндээ дуулгажээ. Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын албаас төөрсөн иргэдэд 20 литр шатахуун хүргэж, тэднийг Цагаан чулуут сумын төвд аваачсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж