Хоёр хүний бие хүнд хэвээр байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр хүний бие хүнд хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Хоёр хүний бие хүнд хэвээр байна

Лхагва гаригийн орой Налайхад болсон Ми-8 нисдэг тэрэгний ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдээд байгаа талаар мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын Цэргийн госпитальд авчирсан арван хүний хоёрынх нь биеийн байдал хүндэрч, урд шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Бид саяхан госпиталиас мэдээлэл авсан. Хоёр хүний биеийн байдал сайнгүй, хэвэндээ байна” гэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын өглөө өгсөн мэдээллээр хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, хагалгааны дараах байдалтай, дөрвөн хүн доод мөчний хугаралттай, нэг хүн хавирга хугарсан, гурван хүн арьсны гуужилттай байгаа гэсэн юм.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

SHOOCH 2015-12-24 203.91.117.4

ОСОЛД ОРООД АРЬС НЬ ГУУЖИЖ БАЙГАА ЮМ УУ. ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ. НААД БИЧИЖ БАЙГАА ЮМАА АНЗААРААЧ. СЭТГҮҮЛЧИЙН НЭР ХҮНДИЙГ ИЙМ Л ЮМНУУД УНАГАДАГ БАЙХГҮЙ ЮУ. ХОЁР ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА ГЭЖ БИЧЭЭЧ МАЛУУДАА.

b 2015-12-24 202.21.119.122

mi 8 dandaa unah yumaa muu tereg bn oor yum avch boldoggyi yumuu

b 2015-12-24 202.21.119.122

mi 8 dandaa unah yumaa muu tereg bn oor yum avch boldoggyi yumuu

Зочин 2015-12-24 103.57.95.144

МУУ ШҮҮ

МИЙГАА. 2015-12-24 202.21.113.158

Энэ зурган дээрээ ядаж эх сурвалжаа дурьддаг ч болоосой. Хүний бичлэгийг стоп болгож зураг тавьчихаад өдөржин гаргачих юм тэ. Эх сурвалжаа дурьдаж байх нь сэтгүүлзүйн бас нэгэн зарчим биздээ.