Монголын залуучуудын холбоо мэдэгдэл гаргажээ | News.MN

Монголын залуучуудын холбоо мэдэгдэл гаргажээ

Монголын залуучуудын холбоо мэдэгдэл гаргажээ

Монголын залуучуудын холбоо мэдэгдэл гаргажээ

Монголын залуучуудын холбоог тойрсон хэрүүл үргэлжилсээр байна. Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд тус холбооны гишүүд зургадугаар Их хурлаа хийж,  А.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, МЗХ-ны ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгосон байдаг.  А.Мөнхбат нь МЗХ-ны хууль дүрмийг зөрчсөн хэд, хэдэн үндэслэл байгааг тус холбооны шинэ удирдлагууд мэдэгдлээ.

Нэгд, МЗХ-ны  Үндсэн дүрэмд зааснаар хуучин ерөнхийлөгч  А.Мөнхбатын нас нь хэтэрсэн байна. Тодруулбал, тэрбээр энэ жил 43 настай. Залуучуудын холбооны дүрмээр гишүүдийн насны хязгаар 40 байх ёстой.  Хоёрдугаарт, МЗХ-ны даргыг нэг удаа улираан томилох ёстой. А.Мөнхбат нь 2012 онд МЗХ-ны ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож, 2015 онд түүнийг улираан сонгожээ. Нийтдээ долоон жил тус албыг хашиж байгаа юм байна.  МЗХ-ны Үндсэн дүрмийн дагуу А.Мөнхбатын үүрэгт ажлынх нь хугацаа 2019 оны гуравдугаар сард дууссан байдаг. МЗХ нь шашин, улс төрөөс ангид байхыг дүрэмдээ тусгаж өгсөн. Гэтэл А.Мөнхбат нь Их хурлаа товлон хуралдуулахгүй жил гаруй болсон, 2016 оноос хойш улс төр болон шашны үйл хэрэгт залуучуудын байгууллагыг ашигласаар ирсэн аж.  Тодруулбал,  2016 оны улс төрийн сонгуульд Иргэний хөдөлгөөний намыг удирдан МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын залуучуудын төлөөллийг тус намаас нэр дэвшүүлсэн. Гүйцэтгэх хороо болон салбар холбоодын гишүүдийг Алтан дээд үнэний аялгуу гэх шашны үзэл сурталд оролцохыг шаардсан, салбар зөвлөлийн тэргүүнүүдийг дүрмийн бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн зэргээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тэргүүн нараас тус  холбооны Хариуцлагын хороонд гомдол гаргажээ.

Дээрх шалтгаануудыг үндэслэн тавдугаар Их хурлаас сонгогдсон МЗХ-ны хяналтын дээд байгууллага болох Хариуцлагын хороо  Үндсэн дүрмийн дагуу хуралдан шийдвэр гаргаж, VI Их хурлыг зарлан хуралдуулж, А.Мөнхбатыг огцруулсан байна. Харамсалтай нь, А.Мөнхбат болон түүний удирдлага дор ажиллаж байсан  хүмүүс 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон, хууль бус тамга ашиглан төрийн болон хуулийн байгууллагуудад бичиг явуулж шинээр сонгогдсон удирдлагуудын ажлыг хийлгэхгүй саад учруулах болсон байна. Тиймээс МЗХ-ны шинэ удирдлагууд Монгол Улсад хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, албан байгууллагуудад анхааруулж мэдэгдэл гаргаж, хуурамч тамга тэмдэг ашигласан А.Мөнхбатын хууль зөрчсөн үйлдэлд МЗХ хариуцлага хүлээхгүй гэжээ.

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 122.201.21.197

Ман.ын доодох хүчиндүүлэгч улаан хамгаалагчид.

Avatar

Кочин 2020-06-11 202.126.90.125

Эргүү н**ш минь шааггааадаагаарай

Avatar

СОНГОГЧ 2020-06-11 202.9.46.98

МЗХ хэрүүл хийхийнхээ оронд монгол эх орноо харийнханд худалдаад идчихгүй, дотооддоо үлдсэн жаахныг нь хумслаад, дээрэмдээд байхааргүй хүмүүсийг сонгоход анхаарай билээ.

Avatar

Зочин 2020-06-11 202.9.46.137

Шүүх хуралдаа ирээгүй ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.Эрдэнэбатыг АЛБАДАН БАРИВЧИЛЛАА. Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.06.11) 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Гэвч шүүгдэгч Ж.Эрдэнэбат гэм буруугийн хуралдаа ирээгүй, 10 тэрбум төгрөгийн барьцааг шүүхийн дансанд байршуулаагүй гэсэн шалтгаанаар Ж.Эрдэнэбатыг зургаадугаар сарын 16 хүртэл цагдан хорих захирамж гаргажээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж