Их Британи нүүрсгүй орон болж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Их Британи нүүрсгүй орон болж байна

Их Британи нүүрсгүй орон болж байна

Их Британи өчигдөр/2020.06.10/ шөнө дунд эрчим хүч гарган авахын тулд нүүрс шатаалгүй бүтэн хоёр сар болжээ. Өдгөөгөөс 10 жилийн өмнө л гэхэд тус улсын нийт эрчим хүчний 40 орчим хувийг нүүрснээс гарган авдаг байжээ. Энэ амжилтад коронавирус бага зэрэг нөлөөлсөн ч тэр гол нь биш юм.

Их Британи хөл хорионд ороход эрчим хүчний хэрэглээ буурч, зарим цахилгаан станцууд хаагдах шаардлагатай болжээ. Ийнхүү хамгийн түрүүнд орон даяар дөрөвхөн үлдээд байсан дулааны цахилгаан станцууд хаагдсан гэнэ. Хамгийн сүүлийн дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 9-ний шөнө бүрэн зогссоноос хойш Их Британид дахин хэн ч нүүрс шатаасангүй. Энэ жил ийнхүү нүүрсгүй хоёр сар болж буй нь өнгөрсөн жилийн зургадугаар сард нүүрсгүй 18 өдөр, 6 цаг, 10 минут болсон дээд амжилтаа эвдсэн явдал болж байна.

Сэргээгдэх эрчим хүч:

-10 жилийн өмнө л гэхэд Их Британийн эрчим хүчний ердөө 3 хувийг салхи, нарнаас гарган авдаг, хүмүүс энэ аргыг хэт үнэтэй хэмээн үздэг байлаа. Харин одоо Их Британи хамгийн их салхинаас эрчим хүч гарган авдаг орон болсон байна. Мөн улсын нийт хэрэглээний 5 хувийг хангадаг Дракс станц нүүрсний оронд дахин боловсруулсан мод хэрэглэдэг болсон байна. Улмаар станцаас жилд ялгардаг СО2-ын хэмжээ 20 сая тонноор багассан гэнэ.

Энэ жилийн байдлаар нийт хэрэглээний 37 хувийг сэргээгдэх эрчим хүч, 35 хувийг чулуужсан түлш, 18 хувийг цөмийн эрчим хүч, 10 хувийг импорт хангаж буй гэнэ. Ийнхүү сэргээгдэх эрчим хүч нүүрснээс гардаг эрчим хүчнээс илүү гарч байгаа нь анхных аж. Энэ нь нүүрснээс эрчим хүч гарган авах аргыг бүрэн халах найдвар төрүүлж буй бөгөөд ирэх таван жилд багтаан үлдсэн гурван дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг бүрэн зогсоох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж