Абэ Шинзо Хонгконгийн нөхцөл байдлаар мэдэгдэл хийнэ | News.MN

Абэ Шинзо Хонгконгийн нөхцөл байдлаар мэдэгдэл хийнэ

Абэ Шинзо Хонгконгийн нөхцөл байдлаар мэдэгдэл хийнэ

Абэ Шинзо Хонгконгийн нөхцөл байдлаар мэдэгдэл хийнэ

Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Хятадын засгийн газар баталсантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлын талаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Их-7” бүлгийг тэргүүлэн мэдэгдэл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр парламентад хэлсэн үгэндээ “Их-7 бүлгийн олон улсын байр суурийг чиглүүлэх үүргийг хүлээн зөвшөөрч, Хонгконгийн “нэг улс-хоёр систем”-д суурилсан мэдэгдлийг Япон улс тэргүүлэх хүсэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунейнь хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ Хонгконгийн асуудлаар хийх Абэ Шинзогийн мэдэгдэлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Хонгконг бол Хятадын дотоод асуудал гэдгийг тодотгосон байна.

Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Бээжин тавдугаар сарын 28-нд баталсны дараа уг асуудлаар Япон улс нь тусдаа мэдэгдэл гаргасан билээ. Хонгконгийн асуудлаас болж АНУ, Хятадын харилцаа хурцадсан нь Япон улсад эмзэг тусч буй. Үүний зэрэгцээ Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн дөрөвдүгээр сард Японд айлчлах байсан нь коронавирусийн халдварт өвчнөөс болж хойшлогджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж