Д.Цолмон, П.Бат-Очир нарыг “Олимпийн Алтан од”-оор шагналаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Цолмон, П.Бат-Очир нарыг “Олимпийн Алтан од”-оор шагналаа

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Д.Цолмон, П.Бат-Очир нарыг “Олимпийн Алтан од”-оор шагналаа

МҮОХ-ноос өнөөдөр спортын салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардууллаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “2015 он спортын салбарын хувьд амжилт арвинтай сайхан он жил болж өнгөрлөө. Оны төгсгөлд амжилт арвинтай хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэж спорт холбоодоос шагналд хүмүүсээ тодорхойлсныг бид бүхэн хэлэлцэж өнөөдөр шагналаа олгож байна” гэв.

МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгов. МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчин Л.Энхбаярыг шагнав. МҮОХ-ны Алтан медалиар Уянга, Хишигсайхан, Ч.Цогоо, олимпийн “Алдар” одонгоор Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, марафонч У.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарыг шагнав.

МССХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-24 202.179.24.109

ЯЛТНААС шагнал авсан хүмүүс өөдлөхгүй ээ. ЯЛТНЫ бузар гараас хол байцгаая