Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх”
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох;
- Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
- Батлагдсан зургийн дагуу баригдсан байх
- Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
- Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх;
- Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх;
Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:
- Төсөлд хамрагдах албан хүсэлт
- Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл
/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг
2 давхар, 206 тоот Утас: 7000-6953
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК
ГЭР ХОРООЛОЛ 2020-06-11 150.129.140.238
ГЭР ХОРООЛОЛ МАНДАН БАДРАХ ЦАГИЙГ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД ХЭРЭГЖҮҮЛНЭ
ИРГЭН 2020-06-11 150.129.140.238
ГЭР ХОРООЛЛЫН САН БҮРДҮҮЛЭХ АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ ЮМ Л БОЛ ГЭР ХОРООЛЛОО АД ҮЗЭХ ЮМ ДАА ГЭР ХОРООЛОЛ ГЭРЭЛТЭН МАНДАХ ҮНЭД ОРОХ ЦАГ ИРЭХ Л БОЛНО ҮҮНТЭЙ АДИЛ МОНГОЛЫН УЛС ТӨРД УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ГАРЧ ИРЭХ ЦАГ ОЙРХОН БАЙНА ДАА