Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болсон билээ.
Тэгвэл өнөөдрийн/2020.06.11/ байдлаар энэ жилийн үндэсний их баяр наадмыг Херо Б.Баатар найруулах нь тодорхой болж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ.
Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан. Харин Херо Б.Баатар найруулагч энэ жилийн үндэсний их баяр наадмыг өөрийн хүссэнээр, төв цэнгэлдэх хүрээлэнд бус Улаанбаатар хотоос 96 километрын зайд шинэ содон найруулгаар нээлт хийхийг харах л үлдлээ.
Холбоотой мэдээ