Өнгөрсөн жилийн тавдугаар сард ажиглагч Лукас Куо, Лаурен Сун нар нэгэн жигтэй зүйлийг олж харжээ. Тэдний харснаар БНАСАУ-ын Хэжү эргийн ойролцоо 100 гаруй усан онгоц цугларсан байжээ. Вашингтонд төвтэй батлан хамгаалахын судалгааны төвийн судлаач Куо, Сун хоёр тус хачирхалтай явдлыг сонирхон, усан онгоцнууд БНАСАУ-ын тэнгис, зүүн хойд Азийн тэнгист хэрхэн ажиллаж байгааг үргэлжлүүлэн ажиглажээ. Тэд Пёнянийг НҮБ-ийн хориг зөрчсөн бүтээгдэхүүн тээвэрлэж, борлуулж байгаа гэсэн таамаг дэвшүүлж, ажиглалтаа үргэлжлүүлсээр байж.
Ажиглагч Куо, Сун хоёр судалж үзэхэд БНАСАУ 279 усан онгоц оролцсон асар том үйл ажиллагааны үр дүнд БНАСАУ элс зөөж байжээ.
БНАСАУ-ыг НҮБ 2017 оны арванхоёрдугаар сард шороо, чулуу, элс экспортлохыг хориглож, БНАСАУ-аас элс, шороо, чулуу худалдан авах нь олон улсын гэмт хэрэг хэмээн тогтоосон билээ.
Гэвч уг хоригийг үл тоон БНАСАУ өнгөрсөн жилд л гэхэд дор хаяж 22 сая ам.доллар элс зарж олсон бололтой хэмээн НҮБ-ын мөрдөн шалгагчид дөрөвдүгээр сард мэдээлсэн байна. Тагнуулын мэдээллээс үзвэл нэрийг нь нууцалсан нэгэн улс БНАСАУ-тай наймаалцаж, 2019 оны тавдугаар сараас жилийн эцэс хүртэл сая гаруй тонн элс худалдан авсан аж.
Куо, Сун хоёр хэдэн долоо хоногийн турш ажигласнаар усан онгоцнуудын маршрутыг тогтоосон бөгөөд усан онгоцнуудын бараа дамжуулж буй усан онгоцнууд нь БНАХАУ-ын далбаатай, Хятад нэртэй байжээ. Тийнхүү тэд хиймэл дагуулаас авсан зургийг судалж, усан онгоцнууд БНАСАУ-ын тэнгисийн ёроолоос элсийг их хэмжээгээр хутгаж авч байгааг мэджээ. Мөн БНАСАУ 90-ээд оноос хойш хэд хэдэн хөрш орондоо элс экспортлох ажил хийж байсныг тэд олж мэджээ.
ЭЛС ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Орчин үеийн амьдрал элсэн дээр тогтож байна. Элс бол бетөн зуурмаг, шил, электрон төхөөрөмжийн процессор зэрэгт ихээр хэрэглэгддэг гол орцуудын нэг билээ. Хүн төрөлхтөн жилдээ 50 тэрбүм тонн буюу уснаас гадна бусад аль ч түүхий эдээс илүүгээр элсийг хэрэглэдэг гэх судалгаа ч бий. Элсний ашиг тус хязгааргүй ч ийнхүү их хэмжээгээр ухах нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултай. Цөлийн элс хангалттай барьцалддаггүй тул барилгын салбарт хэрэглэдэггүй. Харин голын элс, далайн элс цемент зуурахад их тохирдог аж.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-06-11 119.69.243.202
Davstai elsiig barilgad hereglegdeggvi sh dee
Геологич 2020-06-11 202.55.188.91
Далай чинь өөрөө баялаг шүү дээ…..эх газрын хүнүүсээ
х 2020-06-11 202.179.25.26
за нлсээ зарья зүгээр
Зочин 2020-06-11 192.82.67.203
Уг нь далайн элсийг бетонд хэрэглэдэггүй, арматур зэврэнэ гэдэг,
singapur uls abch bgaa 2020-06-11 202.131.225.197
singapur uls ;l hudaldaj abch bgaa. ter ulsd els hairga bhgui tul vetinam malaiz kampuch ulsaas huuli busaar hyamd abdag daa.ted l abch bgaa daa..
СУДЛААЧ 2020-06-11 150.129.140.238
ӨӨРИЙН ЮМАА УЛС НЬ МЭДЭЭД ЗАРАХ НЬ БАЙХ Л ҮЗЭГДЭЛ ШҮҮ ДЭЭ ХАРИН МАНАЙХАН ШИГ ЭРХТЭН ДАРХТНУУД НЬ УУЛ УУРХАЙН БАЯЛГАА ХУВЬДАА АВЧИХААД ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛООД ХУЛГАЙЛААД БАЙГАА БИШ ДЭЭ ЭНЭ Л БУЗАР БУЛХАЙТАЙ БҮХНИЙГ АРИЛГАЖ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙНА
Зочин 2020-06-11 59.153.112.253
Тэгвэл танай нам НҮБ-ын хориг, олон улсын хууль зөрчихийг зөвтгөж байгаа хэрэг үү? Та бүхэн эрх мэдэлтэй болбол бас олон улсын хууль, НҮБ -ийн хоригийг зөрчих үү? Тийм бол би та нарт санал өгөхгүй.
Rokrok 2020-06-11 66.181.180.192
Chi zailaa hoshnogo mini
Yumtai hun yumaa zarj bn. Uhsen onjogonii chn olon ulsiin horig
Яанаа 2020-06-11 202.131.248.86
Улс өөрийн юмаа мэдээд зарна ч гэх шиг. НҮБ-н хориг дэлхий нийтийн асуудлын төлөө гаргасан зүйл манай улс юмаа мэднэ гэж элийрч балайрдаггүй юм. нэг улс өиш дэлхий ертөнцөд бид амьдардаг шүү. Хаяанаасаа гарж сэтгэнэ шүү
иргэн 2020-06-11 103.57.94.118
Энэ хорвоод америк болон тэдний холбоотон юмаа зарж мөнгө олж амьдрах эрхтэй бусад нь терорист дарангуйлагчид юм биз дээ
Монгол 2020-06-11 59.153.112.253
Энд Америк хамаагүй, НҮБ хориг тавьсан. Хятад, Орос хүртэл энэ хоригийг санал нэгтэй баталсан байдаг юм. Цөмийн зэвсгийн хориг.
Zochin 2020-06-11 85.154.179.46
KKK. HYБ – iin deer chin America baidag yum.