Өнгөрсөн жилийн тавдугаар сард ажиглагч Лукас Куо, Лаурен Сун нар нэгэн жигтэй зүйлийг олж харжээ. Тэдний харснаар БНАСАУ-ын Хэжү эргийн ойролцоо 100 гаруй усан онгоц цугларсан байжээ. Вашингтонд төвтэй батлан хамгаалахын судалгааны төвийн судлаач Куо, Сун хоёр тус хачирхалтай явдлыг сонирхон, усан онгоцнууд БНАСАУ-ын тэнгис, зүүн хойд Азийн тэнгист хэрхэн ажиллаж байгааг үргэлжлүүлэн ажиглажээ. Тэд Пёнянийг НҮБ-ийн хориг зөрчсөн бүтээгдэхүүн тээвэрлэж, борлуулж байгаа гэсэн таамаг дэвшүүлж, ажиглалтаа үргэлжлүүлсээр байж.
Ажиглагч Куо, Сун хоёр судалж үзэхэд БНАСАУ 279 усан онгоц оролцсон асар том үйл ажиллагааны үр дүнд БНАСАУ элс зөөж байжээ.
БНАСАУ-ыг НҮБ 2017 оны арванхоёрдугаар сард шороо, чулуу, элс экспортлохыг хориглож, БНАСАУ-аас элс, шороо, чулуу худалдан авах нь олон улсын гэмт хэрэг хэмээн тогтоосон билээ.
Гэвч уг хоригийг үл тоон БНАСАУ өнгөрсөн жилд л гэхэд дор хаяж 22 сая ам.доллар элс зарж олсон бололтой хэмээн НҮБ-ын мөрдөн шалгагчид дөрөвдүгээр сард мэдээлсэн байна. Тагнуулын мэдээллээс үзвэл нэрийг нь нууцалсан нэгэн улс БНАСАУ-тай наймаалцаж, 2019 оны тавдугаар сараас жилийн эцэс хүртэл сая гаруй тонн элс худалдан авсан аж.
Куо, Сун хоёр хэдэн долоо хоногийн турш ажигласнаар усан онгоцнуудын маршрутыг тогтоосон бөгөөд усан онгоцнуудын бараа дамжуулж буй усан онгоцнууд нь БНАХАУ-ын далбаатай, Хятад нэртэй байжээ. Тийнхүү тэд хиймэл дагуулаас авсан зургийг судалж, усан онгоцнууд БНАСАУ-ын тэнгисийн ёроолоос элсийг их хэмжээгээр хутгаж авч байгааг мэджээ. Мөн БНАСАУ 90-ээд оноос хойш хэд хэдэн хөрш орондоо элс экспортлох ажил хийж байсныг тэд олж мэджээ.
ЭЛС ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Орчин үеийн амьдрал элсэн дээр тогтож байна. Элс бол бетөн зуурмаг, шил, электрон төхөөрөмжийн процессор зэрэгт ихээр хэрэглэгддэг гол орцуудын нэг билээ. Хүн төрөлхтөн жилдээ 50 тэрбүм тонн буюу уснаас гадна бусад аль ч түүхий эдээс илүүгээр элсийг хэрэглэдэг гэх судалгаа ч бий. Элсний ашиг тус хязгааргүй ч ийнхүү их хэмжээгээр ухах нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултай. Цөлийн элс хангалттай барьцалддаггүй тул барилгын салбарт хэрэглэдэггүй. Харин голын элс, далайн элс цемент зуурахад их тохирдог аж.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ