Гацууртын орд 432.3 тэрбум төгрөгийн ашиг өгнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гацууртын орд 432.3 тэрбум төгрөгийн ашиг өгнө

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Гацууртын орд 432.3 тэрбум төгрөгийн ашиг өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог, тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм. Батлагдсан нөөцөөр 50 тонн алттай. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай хэлэлцээр хийснээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь 34 хүртэл байхаар. Ингэхдээ 34 хувийг тусгай рояльтигаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр орлуулах тохиролцоонд хүрсэн аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой, Тавантолгой төсөл зогсоогүй явж байгаа. Гол нь энэ төслүүдийн үр өгөөж харагдахгүй байна. Гацууртын орд мөн тийм болоод байна. “Нинжа” дайрлаа л гэх. Гацуурт төсөл хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр өгөөж өгөх юм бэ. Үр өгөөжөө хэзээнээс эхэлж өгөх вэ” хэмээн асуухад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай нөөц ашигласны төлбөрөөр солихоор анх удаа оруулж ирж байна. Үр ашиг хэзээ гарах вэ гэж та асуулаа. Үр ашгийг аль болох хурдан гаргахын тулд ийм хэлбэрээр оруулж ирсэн. Уул уурхайн ажил эхлэнгүүт олборлолт явангуут ашиг нь гарна. Хүндрэлийг даван туулах нь чухал байгаа. Гадаадад бонд гаргахад Гацууртын орд чинь хөдлөх үү, яах вэ гэхчлэн асуудаг. Хөрөнгө оруулагч тал УИХ энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол гарна гэдэг. Энэ нь олон улсад буруу дохио болж очино. Монгол Улсын эрх ашиг байгаа учраас төслийг хэрэгжүүлэх ёстой. Бид нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонссон. Орон нутаг дэмжиж байгаа. “Нинжа” нарыг зохицуулахын тулд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг зарцуулсан байна. Цагдаа байнга мөнгө шаардаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хууль бус үйлдэл гарснаас гурван хүний амь үрэгдлээ. Хариуцлага хүлээх шийдвэр гаргахгүй бол болохгүй. “Хан ресурс”-ын зөвшөөөрлийг цуцалснаас Монгол Улс Арбитрын шүүхэд дуудагдаж, 107 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон. Гэтэл шийдэж чадахгүй явж байна. Энэн дээр Гацуурт нэмэгдвэл ямар үр дагавар дагуулах вэ, эдийн засагт улам хүндрэл учруулна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нинжаг дийлэхгүй нь гэж хэлж байгаад юу хэлэх вэ. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхийг хориогүй. Гадагшаа ачуулж байгаа бүтээгдэхүүний орлого нь буцаж орж ирэхгүй байна. Үр ашигтай болгоход анхаар.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Аж ахуйн нэгжид буруу байхгүй, төрийн шийдвэрт байгаа. Татвар төлсний ашгаас 34 хувь авах нь ойлгомжтой. Шороон ордыг өмнө нь ашиглачихсан. Үндсэн ордыг ашиглахаар байгаль орчин нөхөн сэргээгдэнэ гэж ойлгож байгаа. Палентологийн судалгаа бүрэн хийгдсэн гэж ойлгосон. Баталгаажсан нөөц нь 50 тонн алт. Монголбанк гэрээ байгуулаад урьдчилж авсан нөхцөлд гадаад валютын нөөц бүрдэнэ. Хэдэн хувийн ашиг олох боломжтой байгаа вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид: Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийгээд 34 хувийг эзэмших, үүнтэй дүйцүүлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахаар тохиролцсон. Рояльтын татвар 3 хувь байна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Археологийн олдвор бий эсэхээр судалгаа хийсэн. Таван сард ажлын хэсэг гарч ажилласан. Трассынх нь дагуу судалгаа хийсэн. Ганц нэг олдвор бий. Олборлолт хийхэд хамаарахгүй байгаа.

Энэ орд жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэнэ. Хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 60 тонн алтны нөөцтэй, олборлох урсгал зардал нь 1 тэрбум 700 гаруй сая ам.доллар. Нөгөө компани ч ашиг байхгүй, Засгийн газар 34 хувийг тусгай рояльтигаар орлуулах нь.

Монгол Улс 2017 оноос их хэмжээний өр төлж эхэлнэ. Энэ орд 2017 онд 500 сая ам.доллар гаргаад улсынхаа өрийг төлж болохгүй юу. Өр зээлээ төлөх л болно. Том орд ашигласнаар өрнөөс гарах, төлбөрийг нь хөнгөлөх юм руу явах ёстой. Оруулж ирсэн тооцоогоор чамлалттай байна. “Сентерра гоулд”-ыг гуйгаад байх шаардлагагүй. Гарна гэж айлгадаг юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газар хангалалттай сайн ажилласан. Ашгийн 70 орчим хувь Монголд үлдэнэ гэдэг бол үүний нотолгоо. Ирэх жилээс алт тушаагдана. Энэ ажил явахгүй бол орлого буурна.

Чамлалттай санагдаж байж мадаггүй. Гэхдээ энэ ажлыг хийхгүй бол яах вэ, Арбитрын шүүхэд хандахад өчнөөн сая төгрөгийн төлбөрт унана.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Монгол Улсын төр эзэмших хувьтай дүйцүүлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэдэн хувь байх вэ гэдэг дээр хэлэлцээр хийхэд амаргүй байсан. Хөрөнгө оруулагч тал 1.7 хувь гэсэн, манай хуулиар 5 хүртэл хувь гэж хуульчилж тогтоосон. Ажлын хэсэг уйгагүй ажилласан, гадаадын нэр хүндтэй хуульч, эдийн засагчдыг авч ажилласан. Ингэсний үр дүнд 1.7 хувийг 3 хувь болгож өөд нь татсан. Борлуулалт хийсний дараах өдрөөс ашигт малтмалын тусгай төлбөр аваад байх боломжтой.

Монгол Улсад суурь тусгай төлбөр, өсөн нэмэгдэх төлбөр, стратегийн орд ашигласны төлбөр гэж гурван төрлийн татвар бий.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Алтны үнээсээ шалтгаалаад тусгай рояльтын төлбөр нэмэгдээд явна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-12-24 122.201.24.27

Bid 34 % ezemshij chadahgui, mungee gargah bolomjgui bol Royalty-aa arai ahiu avaach, daatgaluud ny hurtel Canadiin companiudad hiigddegyum . Sy Batboldiin zasgiingazriin ued Mongol ulsad uil ajillagaa yavuuldag companiud Mongoliin daatgaliin companiar damjin garna gesern zaaltiig hurtel avch hayad odoo OT bolon Canadiin companiud shuud tonog teheerem hamag unetei teheeremjee shuud gadnii brokereer damjuulan gadagch daatgachidag gesen ,uunees bid hichneen ikh dollar olj valutiin neetsee nemegduuleh bolomjoo aldsan baina, teheer odoo daatgaliin huulindaadahin tusgah heregtei baina, gadniihan bidniig denduu eleg barij baigaa shuuDaatgaliinhuulind eerchlelt orulah heregtei baina, gadnaas Mongold daatgaliin zuuchlal yavuulah erhgui companiud daatgaliig ny avahiig horigloh heregtei, zaaval Mongoliin companiudaar damjdag bolgoh estoi. Unetei tonog teheeremjiig BMongoliin daatgaliin companiud buren daaj chadahgui ny oilgomjtoi, gehdee buren aldsanaas damjin engeruulsnii helsee avah , bololtsootoi bol bagahuviar oroltsoh zergeer daatgaliin companiudaa bodlogoor damjih heregtei baina. Canaduud hurtel daatgalaa Canadiin companiuddaa hiij munge ny ergeed ulsruu ny orchdog yum chion bid bas jaahan eh oronch baij undesnii bayh esgui, harin sanaatai daatgaliin huulias avch haysan gej oilgoj baina Bid uuniig zogsooj echneen valutaa eh orondoo uldeeh bolomjoo aldsan ene davuu erhiig Kanadiin companiudad olgomoorgui baina..

зөв зөв 2015-12-24 124.111.82.132

дэмжиж бна.Төслүүд олноороо хөдлөх хэрэгтэй

Zochin 2015-12-24 122.201.24.27

Mongolchuud altaa uhah turshlagatai, zaaval gadaadiin company geheer turshlagattai mongoliin companiudiin 999 gesen nrgdel bii biz dee, tedend egeed eersdee ashiglaval yasiin be, bid yag Afrik shig yum boloh ny ee.

Zochin 2015-12-24 122.201.24.27

Royalty heterhii bagabainaa. Yagaad dandaaadniikhnii amand orj hetsuuddeg yum be, Bid bayalgaa , altaa egcheed avah yumaa hangalltaai ach chadahgui gadnii humuusiin amand oichih yum, iim yuman deeree eersdee medehgui bol tulhtai mergejiltnuudee tatan oruulj baigaachee, Naad company chin urd ny 5 jil orborlono gej orchihood eder shenegui uhaj bujignaj baigaad 2 jild bukh yumaa avaad garchdag muu zurshiltai companyshuu, tiimees togtvortoi ajillah shaardlaga tavih heregtei

40 мянгат 2015-12-24 202.9.41.167

бага байсан ч хэнд хүрхэв цалин тэтгэвэр өөр наалдах юм байхгүй эх орон минь өөдлөж дэвших ёстой архинд орсон өрөнд орсон тоглоомонд дондсон аав шиг байж болохгүй та нар бид чадна олуулаа эрх мэдэл авбал хүн шиг амьдруулна улс шиг улс болно гэж урай лоозон болсон бид тэг гээгүй өөрсдөө хуцаж тэнэгтсэн одоо хаа байна хэдэн замын уулзвар төсөв нь мянган км барих төсөвтэй хогийн уут хашаанаас дөрвөн өрөө байр үгүй бол хаус гэж их хуцсан хаа байна

мунхаг толгой 2015-12-24 103.57.95.221

60тн алт х 80 000 000 амд = 4 800 000 000 амд х 1996төг =9 580 800 000 000төг 432 000 000 000 х 100 =0,221 777 778 ийм тоо гараад байх юм. Ийм бага ашиг хүртэх юм шиг байх юм. Үүнийг тунгаана буй заа.

ХИЛ, ХЭЛ, МАЛ 3 байхад хаваажид!!!!!! 2015-12-24 122.201.24.214

Гадаадын хөрөнгө орулагчдыг бүгдийг хөөж гаргаад хилээ таг өитүү хааж аваад хэдүүлээ малаа нядлан махаа идэж тосоор гулигуулан хий хэхрүүлэн өвөл, зунгүй найр наадмаа хийж, дэмбээдэн наргиж суувал жаргалын дээд бус уу?????

Эдийн засгийн aлуурчин 2015-12-24 202.55.180.200

Бүгдээрээ худлаа юм шaаж байх юм. Эдийн засгийн алуурчид бүх ордуудыг чин цөлмөж дуусаад. Сүүлд нь ард иргэд модоо барьж авилгачид нь эх орноосоо урвацгааж эх орныг мөхөөх шийдвэрүүд... Энэнээс өмнө б0сцгоох хэрэгтэй

Эдийн засгийн ***** 2015-12-24 202.55.180.200

Бүгдээрээ худлаа юм шaаж байх юм. Эдийн засгийн алуурчид бүх ордуудыг чин цөлмөж дуусаад. Сүүлд нь ард иргэд модоо барьж авилгачид нь эх орноосоо урвацгааж эх орныг мөхөөх шийдвэрүүд... Энэнээс өмнө б0сцгоох хэрэгтэй

Зочин 2015-12-24 202.21.112.246

Oron nutgiin irgediig ajiltai, tsalintai orlogotoi bolgovol zugeer yum da, ul orond ch tatvar mungu ni heregtei

Зочин 2015-12-24 103.57.93.157

Гадны компаний хаягдаж хоцорсон хэдэн зэвтэй томрийг хадгалж хамгаалж эргэлтэнд оруулах нэрээр газар шороогоо худалдаж болохгуй дээ. Тэд чин хэрэгтэй юм бол ачаад нутагтаа очи гэвэл болоо бишуу. Цаг зав аа баран байж хэрэлдээд юу хийнээ. Канад монголоос ч илуу их алттай шуу . Яахаараа заавал Гацуурт Ноуон уулаа ухуулах гээд байгаа нь сонин доо.

Зочин 2015-12-24 202.179.10.94

3хан хувийн ноогдол ашиг гэнэ үү. ийм дээрмийн гэрээг африкийн орнуудтай ч өрнөдийнхөн байгуулж чаддаггүй киргизүүдэд центүриа голд өөрийнхөө хувьцааны 34% г үнэгүй өгч байж кумторын алтны ордыг ашиглах эрх авсан киргизүүд биднээс биш бид киргизүүдээс суралцах хүмүүс болжээ

Зочин 2015-12-24 202.179.10.94

3хан хувийн ноогдол ашиг гэнэ үү. ийм дээрмийн гэрээг африкийн орнуудтай ч өрнөдийнхөн байгуулж чаддаггүй киргизүүдэд центүриа голд өөрийнхөө хувьцааны 34% г үнэгүй өгч байж кумторын алтны ордыг ашиглах эрх авсан киргизүүд биднээс биш бид киргизүүдээс суралцах хүмүүс болжээ

ахахрах 2015-12-24 202.179.10.150

Гадныханы өмнө далдаганасан эрх хав шиг юмнууд юу ч гэж ярьж юу ч хийж мэднэ

Зочин 2015-12-24 103.229.120.101

Аль нэг гадны хөрөнгөтэй компани орж ирээд л эрх баригчидыг нь лоббидож хахуульдаад дуртай газар нутаг дээрээ дуртай ашигт малтмалаа олборлож болдог юм гэсэн ойлголтыг Дэлхий дахинд өгч, өөрсдөө улам өрөнд орж дампуурч байдаг улс юм гэдгээ баталгаажуулан, яруу тодоор харуулж чадаж байгаа нь шившгийн бөгөөд гутамшигтай. Үүнийг ард түмэн чинь маш тэвчээртэйгээр ажиглан харсаар л байгаа шүү эрх баригчид аа. Тэвчээрийн сав яг хальдаг дээрээ ирчихээд байна

Зочин 2015-12-24 202.21.112.202

Энэ Уянга нарыг хараагаад байгаа малуудад. Наадуул чинь анх хувьцааны 20 хувь өгөөд ухах гэж байсан. Дараа нь 10 жилд 200 тэрбумыг өгнө гэж байсан. Одоо 432 тэрбумыг өгье гэж байна. Наад зах нь чиний үзэн ядаад байгаа тэр популизмын дүнд ашгийн хэмжээ 115,5 хувь нэмэгдэж байна. Өмнхий шаарууд гэтэл та нар зүгээр ухуулъя гэж унгас алдаад байсан биз? Иймхэн юм харчихаж чадахгүй байж их хуцна даа. Ахиад гацаавал ашиг хэд болох бол?

Зочин 2015-12-24 202.21.106.123

uurhaigaas manai elbegee, enhbold, saihbalag nariin offshore dans l tsulaih baih.

Зочин 2015-12-24 202.21.106.123

centerra gold mania udirdagchdiig avilgaaar ni havhandaa hiichihsen yum shig baidiin.

Зочин 2015-12-24 202.9.41.114

Популист Уянга тэргүүтэй новшнууд болиосой. Энэ улс оронд чинь аж ахуйн нэгжүүд, ажилтай залуус хэрэгтэй байна. Жагсаалаар хоол олж идэээс өөр юмгүй новшнууд рэкэт хийхээс өөр аргагүй.

Зочин 2015-12-24 49.0.160.87

Энэ Даваасүрэн Уянга Ганбаатар Болорчулуун Батзандан гэх мэтийн хүмүүсийг дэмждэг үе байсан. Одоо эргээд хархад үнэхээр шудрага үнэний төлөө юу гэвэл даан ч үгүй юм даа. Уянгыг Гацуурт руу явхад дэмжиж байсан дараа нь харин зүгээр шоу хийж байсныг нь хараад хэлэх муу үг олдсонгүй. Хаа байсан хэдэн арван килметрийн цаана байгаа булшаар уул уурхайн компанийг шантаажилна, нинжа орхоор таг дуугай болдог. Энэ тэнд хэнээр шоудах уу гээд байж байдаг хэдэн юм л байна лээ шүү дээ

BUKH 2015-12-24 202.72.245.122

гацууртыг ашиглсан ч үгүй ч өртөй үлдэнэ.Уулгүй алтгүй юу ч үгүй үлдэх вий?