Нийслэлийн шилдгээр 16 дугаар хорооны хамт олон шалгарлаа | News.MN

Нийслэлийн шилдгээр 16 дугаар хорооны хамт олон шалгарлаа

Нийслэлийн шилдгээр 16 дугаар хорооны хамт олон шалгарлаа

Нийслэлийн шилдгээр 16 дугаар хорооны хамт олон шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарлаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон 9 дүүргийн хэмжээнд ‘’Нэг хот-Нэг стандарт’’ болзолт уралдааныг зарласан билээ.

Тус жилийн хүрээнд зарлагдсан болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүн гарч Нийслэлийн тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний баг, тэргүүний агентлагууд шалгарлаа. Тухайлбал, ‘’Нэг хот Нэг стандарт’’ болзолт уралдааны хэсгийн ахлагч нарын тэргүүний багаар дүүргийн 16 дугаар хорооны хамт олон шалгарч Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин: ‘’Хорооныхоо иргэд, аж ахуй нэгж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцож, жил бүр Нийслэлийн шилдгээр шалгарч буй 16 дугаар хорооны хамт олонд баяр хүргэж, Талархал’’ илэрхийллээ.

Мөн дэлхий нийтийг цочроогоод буй Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй Засаг даргын Тамгын газарт Азийн сангаас 6600 ширхэг маск хандивласанг гардуулан өглөө.

ЭХ СУРВАЛЖ: БЗД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 103.14.36.18

Мэдээллийг бичнэ гэж ч ёстой баллаж өгөх юм даа хариуцлага ч гэж алга болж дээ бүх 16 р хороо шалгарсан болж таарах нээ….

Avatar

Зочин 2020-06-11 64.119.23.73

Бүх дүүргийн 16-р хороо шалгарсан юм уу………

Avatar

зочин 2020-06-11 122.201.24.234

тус жилийн хүрээнд, дүүргийн 16 дугаар хороо шалгарч гэнээ, аль дүүрэг юм болдоо ийм мэдээлэл тавьд хүмүүс хөөрхийлөлтэй

Avatar

СОНГОГЧ 2020-06-11 150.129.140.238

ХОРООНЫ АЖИЛТНУУДЫН ЭРХЭМ ҮҮРЭГ БОЛ СОНГОГЧДЫГ ҮНЭН ЗӨВ БОДИТ ШУДАРГА МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛНО. ДААНЧ ТЭД ЭРХ БАРИГЧ НАМЫН ГӨР ХӨЛ БОЛЖ СОНГУУЛИЙГ ШУДАРГААР ЯВУУЛАХАД СААД БИТГИЙ БОЛООСОЙ ГЭЖ ХҮН НАМЫН ЗАЛУУС УРИАЛЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж