Михаил Ходорковский
Фото: Ирина Калашникова / "Коммерсантъ»
ЮКОС компанийн тэргүүн асан Михаил Ходорковскийг Орост шилжүүлэх боломж байгааг Швейцарийн эрх баригчид үгүйсгэсэнгүй. Швейцарийн Хууль зүйн холбооны газрын төлөөлөгч Фолко Галли энэ тухай өгүүлээд, үүнийг хийхэд Москва хэд хэдэн нөхцөлийг биелүүлсэн байх ёстой гэв.
Швейцариас Орост шилжүүлэх нь Европын гэмт хэрэгтнийг шилжүүлэх конвенцийн үндсэн дээр хийгдэх ёстой гэж тэр тайлбарлав.
Хэрэв ОХУ нь суурь эрхийг сахих баталгааг өгсөн нөхцөлд шилжүүлэх асуудлыг авч хэлэлцэж болно гэж Швейцарийн Хууль зүйн холбооны газар үзэж болно байна гэж тэр тайлбарлав.
Ходорковскийг шилжүүлэх асуудлын ирээдүйн талаар тэр тайлбар өгөхөөс татгалзан “нууцыг сахих шаардлагатай” гэлээ. Гэхдээ асуудлыг Европын конвенци 18-40 хоногийн дотор хараж үзэх ёстойг Галли хэлжээ. Энэ жилийн аравдугаар сард Ходорковский Лондонд очсон мэдээ байгаа.
Арванхоёрдугаар сарын 23-нд ОХУ-ын Холбооны мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдэл хийн Нефтеюганск хотын мэр Владимир Петухов, бизнесмен Рыбин нарт халдан хөнөөсөн хэргийг Ходорковский удирдсан учир түүнийг эчнээгээр баривчлан олон улсад эрэн сурвалжилж байна гэсэн юм.
Энэ шийдвэрийг сонссон Ходорковский энэ шийдвэрээс болж амьдралын хэв маягаа өөрчлөхгүй гэсэн юм.
Нефтийн компанийн тэргүүн асан ЮКОС-ын хэргээр 10 жил хоригдоод 2013 оны арванхоёрдугаар сард өршөөгдөн суллагджээ. Суллагдсаны дараа Ходорковский Герман руу шууд явсан бөгөөд тэндээсээ Швейцариас жилийн хугацаатайгаар түр амьдрах эрх авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР