Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерикийн 10 настай хүү Кристианыг усанд живэх гэж байхад нь Австралийн эргийн хамгаалагч аварсан байна. Энэ хэрэг Данийн хатан хааны гэр бүлийнхэн Австралийн Алтан эрэг хотод амрахаар очсоны дараа болжээ. Бяцхан хунтайж Кристианыг эргийн орчим усанд живэх гэж байхад нь “Лусын дагина” эргийн хамгаалагч Ник Малкольм уснаас татаж гаргасан байна. Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерик хүүг нь аварсан эргийн хамгаалагчид тусгайлан талархлаа илэрхийлсэн гэнэ. Ирээдүйн угсаа залгамжлах хунтайжийг амь насаа ч алдаж мэдэх эрсдэлтэй байдалд орсныг нь Данийн албаны хүмүүс шүүмжилжээ. Харин “Лусын дагина” эргийн хамгаалалтын дарга Стюарт Кей сурвалжлагч нарт хэлэхдээ “Хэрэв эргийн хамгаалагч байгаагүй бол хүүгийн амь нас эрсдэлд орж болзошгүй байсан. Гэхдээ бид хүүг живэхээс нь өмнө амжиж аварсан.” Хэмээн ярьсан байна. Мөн эргийн хамгаалалтын албаны өөр нэг хүн “Хүүг аврах үед хэн гэдгийг нь ч мэдээгүй байсан. Тэгээд шаардлагатай бүх арга хэмжээг авсан” гэсэн байна.
Н.ЭНХ