ОХУ: Хэдэн сая иргэдэд эсрэг биет тогтсон байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ: Хэдэн сая иргэдэд эсрэг биет тогтсон байж магадгүй

ОХУ: Хэдэн сая иргэдэд эсрэг биет тогтсон байж магадгүй

Иргэдийн дунд тандалтын зорилгоор шинжилгээ хийх нь ихсэхийн хэрээр ОХУ-д халдварын тохиолдлын тоо улам өссөөр байна. Үр дүнгээс нь харахад нийт иргэдийн 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-д хэдэн сая хүн коронавирусийн халдвар аваад эдгэж, эсрэг биет буюу сүргийн дархлаа үүссэн гэж үзэж байгаа юм байна. Мөн сүргийн дархлаатай хүний тоо цаашид ч өсч болзошгүй гэнэ.

Орон даяар хийсэн шинжилгээнүүдийн зуу зуун мянган дээж дээр үндэслэн ОХУ-ын хүний эрхийг хамгаалах газар, ажиглагч Роспотребнадзор ийнхүү дүгнэжээ.

Улсын коронавирустэй тэмцэх комиссын уулзалт дээр Роспотребнадзорын дарга Анна Попова сүргийн дархлаа өөр өөр насны хүмүүст тогтож байгаа хэлбэрийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тайлбарлажээ. Тэрбээр “46 мужид 650 мянга орчим хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд бараг 14 хувийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан, зарим нь хэдийнэ эдгэсэн байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Үүнээс цааш таамаглахад ОХУ-ын нийт 146 сая иргэдийн 20 сая нь халдвар авсан байж болзошгүй юм. Поповагийн онцолсноор хүүхдүүдэд дархлаа тогтох нь хамгийн их байгаа гэнэ. Тухайлбал, судалгаанаас харахад 17-оос доош насны хүүхдүүдийн 20 орчим хувьд дархлаа тогтжээ. Мөн “18-64 насны хүмүүсийн 14 хувьд, 65-аас дээш насныхны 11 хувьд нь дархлаа тогтож байна” хэмээн Попова тайлбарласан байна. Мөн түүний хэлсэнчлэн эсрэг биетийг шалгахаар хийсэн 13.5 сая гаруй шинжилгээний хариуг одоо судалж байгаа бөгөөд хариунаас нь харахад шинэ тохиолдол өсөх хурд эрчимтэй буурч байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ОХУ-д халдвар авсан хэмээн бүртгэгдсэн хүний тоо 493657, нас барсан хүний тоо 6358 байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж