Б.Чинбаа тайзнаа эргэн ирж, дахин "гялалзлаа" | News.MN

Б.Чинбаа тайзнаа эргэн ирж, дахин "гялалзлаа"

Б.Чинбаа тайзнаа эргэн ирж, дахин "гялалзлаа"

Б.Чинбаа тайзнаа эргэн ирж,  дахин "гялалзлаа"

Б.Чинбаагүй Монголын урлагийн ертөнц уйтай. Түүнгүй рок попын салбар уйтгартай. Гитарын хөг аялгуу, төгөлдөр хуурын гайхамшиг, айзам хэмнэлгийг хэрхэн найруулж хүний зүрх сэтгэлийг хөөрөлд автуулан бодол хүсэлтэй нь уяж болдгийг тэр л харуулдаг.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюссер Б.Чинбат  хэмээн хөтлөгч дуудсан л бол тэр тайз амь орж, үзэгчид ч бас түүнийг догдлол дүүрэн хүлээдэг. Тэр цаг үргэлж шинэлэг өнгө төрхөөр үзэгчидтэйгээ уулзахдаа тайз ямар хөг аялгуутай, эрч хүч, уур амьсгалтай байж болохыг дэглэж харуулдаг уран бүтээлч.

Б.Чинбат гэх автортой  “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүй”  хэмээх бие даасан тоглолт бүртээ  гитарын хөг аялгуу,  дуу, хөгжмийн найруулга, төгөлдөр хуурын аяз бүхэн нь анхны бие даасан тоглолтын нэр шигээ “Давтагдашгүй”.

Б.Чинбаа тайзан дээр үргэлж инээмсэглэсээр гарч ирэхдээ  хөг аялгуугаар тоглож хөгжмийн ертөнцөд үзэгчдээ аваачин  ер бусын догдлол мэдрэмж, таашаал, эрч хүчийг мэдрүүлдэг шигээ амьдрал дээр ч бас “гялалзаж” чадсан нэгэн. Үхэл амьдралын заагт тулсан мөчид ч Б.Чинбаагийн сэтгэлийн гал, нүдний цог унтраагүй. Бас хүсэл мөрөөдөл, итгэлээ ч алдаагүй. Тэсэхийн аргагүй өвдөлт, хүнд өвчнийг гагцхүү  сэтгэлийн хат, оргилсон эрч хүчээрээ ялан дийлж чадсан болов уу.

Элэгний хатуурал хэмээх хүнд өвчнөө эдгээж дахин амьдрахад түүний хань “Эмоушин” хамтлагийн дуучин Ц.Сарнайг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тэрбээр нөхөр Б.Чинбатынхаа донор нь болж, хамтдаа мэс засалд орсноор гэр бүлийн үнэ цэнэ, хайрын дээдийг олонд харуулж чадсан.

Тэд БНСУ-д 2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд мэс засалд орсон юм. Хагацах уу, хамтдаа элэг бүтэн амьдрах уу гэдгийг шийдвэрлэсэн энэхүү мэс засал амжилттай болж, хувь заяа энэ удаа тэдэнд хатуурхалгүй дахин амьдрал бэлэглэсэн нь энэ билээ. Харин энэ хугацаанд Монголын урлагийн салбар Б.Чинбаагийн гитарын аялгуу, Ц.Сарнайгийн дуу хоолой тэр л хос чавхдас шиг  хөг аялгуугаар дутсан уйтай үе тохиосон юм.

Б.ЧИНБАТ "АСЧ" БАЙНА 

Төгөлдөр хуурч Б.Чинбат тайзнаа эргэн ирж урлагийн тайзыг өнгөлөв. Гитар, төгөлдөр хуур, тайз дахин амилсан гайхалтай өдөр бол 2020 оны  зургадугаар сарын 7-н. “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөж үзэгчидтэйгээ дахин уулзахдаа тэр “гялалзаж” байв. Огт өвдөөгүй мэт бас дахин амьдарч буйгаа мэдрэх тэр л мэдрэмж. Тайз бол түүний амьдрал. Тэр одоо асч байна.

Продюсер Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. Урлагт өөрсдийн том орон зайг дархалж чадсан Б.Чинбат, Ц.Сарнай нар цахим хуудсаараа лайв хийн, монгол түмэндээ талархсанаа илэрхийлсэн юм.

Б.Чинбатын хувьд хүүхэд байхаасаа л элэгний өвчнөөр шаналж, саяхныг хүртэл тэмцэж ирсэн түүхээсээ товчхон дурдсан юм. Түүний хувьд анхны бие даасан тоглолт “Давтагдашгүй”, “Хязгааргүйн цаана” тоглолт дээр биеийн байдал нь хүнд байжээ. Гэсэн ч хөгжмүүдээ сайн тоглох ёстой гэсэн түүний бодол хурцалж байсан гэнэ.  Түүний ярианаас товчхон хүргэе.

ҮР ХҮҮХДҮҮД, ХӨГЖИМ, ХАНЬ МИНЬ НАМАЙГ ИХ ХУРЦАЛСАН

Хөгжмийн зохиолч Б.ЧИНБАТ: 

-Хань минь надад элгээ өгөхөөр болсныг сонсоход үнэхээр хэцүү. Яагаад гэвэл өөрөөсөө илүү ханиа хайрласан юм л даа. Бүх юмаа дотроо түгжээд, энэ талаар ярилцаж чадахгүй байсан юм. Асар их эрсдэл гаргаж байгаа шүү дээ. Бид хоёр гурван жаахан хүүхэдтэй. Мэс засалд орохын өглөө хүртэл эвгүй байлаа. Мэс засалд орон ортлоо хоорондоо юу ч ярьж чадаагүй. Хоёулаа бие биенийхээ гараас бариад суув.

Ээж “Сарнай өрөөнөөсөө гарахдаа нүүрээ хөнжлөөр таглаад явна. Айчихаж” гэж бодсон юм билээ. Мэс засал эхлэхээр болж, бид хоёрыг аваад явав. Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан. Тэгээд мэс засалд оров. 14 цаг үргэлжилсэн мэс заслын дараа их тайван байх хэрэгтэй юм билээ. Надад зовиуртай, их хэцүү байсан. Ханьд минь ч бас яг тийм байсан байж таарна. Мэс заслын дараа ханийнхаа тухай бодоход өөрийн эрхгүй нулимс асгарчихсан. Тийм үеийг бид хамтдаа туулсан. Бид хоёр БНСУ-д зургаан сар эмчлүүлсэн. Ерөөсөө би л хичээж, хөл дээрээ босох ёстой. Хань минь, гэр бүлийнхэн, найз нөхөд, урлагийнхан, ард түмэн минь ингэж хайрлаж байхад би хичээх хэрэгтэй гэж бодсон хэмээсэн юм.

Элэг нэгт Монголчууддаа чин зүрхнээсээ баярлалаа❤️🙏❤️🔥🌏

Posted by Chinbaa on Wednesday, June 10, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 66.181.185.67

үхлээс хайрын хүчээр хамтадаа ялж гарсанд талархал дэвшүүлье

Avatar

CHULUUNBAT DAMDINSUREN 2020-06-11 150.129.142.122

GOD BLESS YOU & YOUR FAMILY

Avatar

Ner 2020-06-11 64.119.21.8

Saihan turaad avsan bna, odoo bitii jin nemzochin

Avatar

Зочин 2020-06-11 103.26.195.134

chinbaa bid martahgui de. ganhuu, chinbaa, tomko hed denver-ees san=pransisko yaby baigad abtobusand chinbaa omdondoo baasan shdee. archaagui amitan bidniig mongiig luibardaad chivcago hotoos hot damyaad zugtaasan suulde Denvert mexik garudad hoogdod mod morgood abaart orood bas neg omdondoo baasan shdee.

Avatar

Зочин 2020-06-11 103.26.195.134

ih huraliin dd gishuun A, Suhbat mongolchuda amerikt deeemdey huuramch visa zardag baisan shdee. A.Suhbat GUMUDAN gumudan

Avatar

Жирийн иргэн 2020-06-11 66.181.161.22

Гайхамшигтай хувь заяа юм даа. Та хоёрыг минь 3 сайхан үрийн чинь заяа түшсэн байхаа. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Та бүхэндээ урт удаан, аз жаргалтай, эрүүл энх амьдрахыг хүсье.

Avatar

ХҮМҮН ЗАЯА 2020-06-11 150.129.140.238

БАЯР ХҮРГЭЕ ОДОО ЧИНБАТ ТА ЭХНЭРТЭЙГЭЭ НЭГЭН АМЬ БОЛСОН ШҮҮ ХҮН НАМЫН АХ ЭГЧ НАР НЬ 2 ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

The Hu” хамтлаг 2020-06-11 202.9.46.137

УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийнэ. Уг хандивын тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна. МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар 2 цаг орчим үргэлжлэх тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг

Avatar

Онлайн тоглолт 2020-06-11 202.9.46.137

– COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж