Охид бүсгүйчүүдээ зун цаг ойртож, гоо сайхандаа илүү их анхаарах цаг нь болжээ. Ингээд танд хэрэг болох 30 зөвлөмжийг хүргэж байна.
1. Нүдний харандаагаа хөлдөө
Нүдээ будах үед харандаа чинь хугарч, бутраад байна уу? Тэгвэл харандаагаа 15 минут хөлдөөгчинд хийчих. Тэгвэл будах үед хугарахгүй.
2. Хөлийн үсээ хусахдаа ангижруулагч түрх
Хэрэв үсээ хусахад хэрэглэдэг хөөс чинь дууссан бол ангижруулагч хэрэглэж болно. Ангижруулагч үсийг зөөлрүүлж хусахад хялбар болгоно.
3. Үсээ шар айргаар зайл
Үсээ шар айргаар зайлснаар үсэнд чийгшэл өгч, гялалзуулна. Шар айргаар норгоод хэдэн минутын дараа хүйтэн усаар зайлаарай.
4. Сормуус дэрвийлгэгчээ халаагаарай
Сормуус дэрвийлгэгчээ эхлээд үсний сэнсээр 5-8 секунд халаагаад хэрэглэвэл илүү үр дүнтэй.
5. Мөсөөр нүүрээ арчаарай
Өдөр бүр орой унтахынхаа өмнө нүүрээ мөсөөр арчиж заншвал үрчлээнээс сэргийлнэ.
6. Маникюраа удаан хадгалах
Хумсны будгаа түрхэхийн өмнө ацетон агуулсан цэвэрлэгчээр хумсныхаа толийг сайн арчаарайв тэгвэл маникюр чинь удаан тогтоно.
7. Нүүрнийхээ арьсыг тайвшруулж бай
Нүүрнийхээ арьсанд тайвшруулах маск байнга тавьж байгаарай.
8. Нарнаас хамгаалах тос өдөр бүр хэрэглэ
Гадаа бороотой, нартай, үүлэрхэг байсан ч нарны тос байнга түрхэж заншаарай. Судалгаагаар нарны хэт ягаан туяаны 80% нь үүлний цаанаас ч нөлөөлдөг байна.
9. Тохойны арьсаа арчилхаа мартаж болохгүй
Таны тохойнд ч бас арчилгаа шаардлагатай байдаг. Тохойгоо өдөр бүр тосолж, массаж хийж байгаарай
10. Нимбэгний шүүсээр үсээ гялалзуулаарай
Ангижруулагчийн оронд нимбэгийн шүүсээр үсээ зайлвал үс илүү гялалзсан болно.
11. Түүхий төмс нүдэн дээрээ тавиарай
Нүдээ амраахын тулд түүхий төмс тавьж болно. Төмсөө арилгаад 2 зүсмийг аваад нүдэн дээрээ 10 минут тавиад авахад та ид шидийг нь мэдрэх болно. Нүдний доогуурх хөхөрсөн туяаг ч арилгана.
12. Үснийхээ хөвсгөр байдлыг хадгал
Үсээ гоёмсог хөвсийлгөчихөөд маргааш нь гэхэд шалчийгаад байна уу. Тэгвэл өгдөө босоод сэнсээр үлээлгэж эсвэл хөвсийлгөгч сам ашиглан хөвсийлгөөрэй.
13. Нүүрнийхээ хэлбэрийг тодруулж буд
Таны нүүр 3 хэмжээст талбар. Гэтэл та зөвхөн нэг өнгийн кремээр нүүрээ будвал таны нүүрийг хавтгай харагдуулна.
14. Порлондоо баяртай гэж хэл
Хэрэв та крем түрхэхдээ порлон хэрэглэдэг бол хий дэмий мөнгө үрж байна гэсэн үг. Учир нь таны нүүрэнд түрхэснээс илүү их кремийг шингээж авч байдаг. Тэгэхээр та хэрэггүй порлоны зарлага гаргахаас гадна кремээ хий дэмий үрж байгаа юм. Түүний оронд крем түрхдэг багс сонгоорой.
15. Хацраа хэт өнгөлөх хэрэггүй.
Хацраа өнгөлснөөр таныг илүү байгалийн мэт харагдуулах бөгөөд хавар цагт илүү өнгөлөг харагдуулна. Гэхдээ хэтрүүлж будах хэрэггүй. Тэгэхээр хамраасаа 2 хурууны зайтай хэсэгт зөвхөн хацрын товгор хэсэгт түрхэх хэрэгтэй. Ингэснээр та илүү будаагүй мэт харагдана.
16. Хөмсөгөө хайш яайш самнахгүй байх.
Шүдний сойз эсвэл цэвэрхэн сормуусны будагны багсаа үсний лакаар шүрш. Дараа нь хүссэн хэлбэрээрээ хөмсгөө самнахад хэлбэрт амархан орно.
17. Оо батга арилгадаг
Унтахаасаа өмнө бага зэрэг оо батган дээрээ түрхээд өглөө босоод бүлээн усаар угаана. Оо нь бохирдлыг цэвэрлэж батгыг хурдан хатаана.
18. Илүүдэл тослогоо арилга.
Өдөржин өнгөлөг гэрэлтсэн царайтай явах гэтэл нүүр чинь тослогтоод байна уу? Тэгвэл нүүр чинь тослогтсон үед пудр давхарлан будаж болохгүй. Харин зориулалтын гоо сайхны тос шингээгч цаас ашиглаарай.
19. Будаг арилгах сүүн шингэн алга уу? Тэгвэл лосьон ашиглаарай
Будаг арилгах шингэн чинь дууссан бол биеийн лосьон хэрэглээрэй. Ялангуяа сормуусны будгийг сайн арилгадаг.
20. Уруулаа зузаан харагдуулахын тулд
Уруулаа зузаан харагдуулахын тулд уруулын будгаасаа нэг өнгөөр бүдэг өнгийн уруул хүрээлэгч харандаа сонгоорой. Хүссэн хэлбэр гарган уруулаа хүрээлээд дараа нь дээд уруулаа будаарай.
21. Сормуусаа урт харагдуулъя
Сормуусаа дэрвийлгэхийн өмнө болон дараа нь хоёуланд нь сормуусаа будах хэрэгтэй.
22. Батга шахаж болохгүй
Ямар ч тохиолдолд батгаа шахах хэрэггүй. Хэрэв шахвал сорив үлдээж, мөн нян таны нүүрний бусад хэсэгт үсэрхийлж, дахин батга үүсгэж магадгүй.
23. Үснийхээ будгийг гандахаас сэргийл
Хэрэв та үсээ дөнгөж будсан бол үснийхээ өнгийг гандахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний дулд сард нэг удаа гүн ангижруулах эмчилгээ хийлгэж заншаарай. Энэхүү эмчилгээ нь будаг удаан тогтоож, үсийг хуурайшиж, гэмтэхээс хамгаална.
24. Үсний индүүгээр үсээ буржийлгаарай.
Индүү бол олон янзаар хэрэглэж болох ашигтай. Зөвхөн үсээ шулуун болгох биш бас үсэндээ долгион оруулж болно.
25. Уруулаа гуужуул
Хуурай, хагарсан уруул дээр уруулын будаг түрхвэл сайхан харагдахгүй нь мэдээж. Уруулаа зөөлөн булбарай болгохын тулд өнгөгүй эмчилгээний уруул өнгөлөгч түрхээд сойз юмуу цэвэрхэн сормуусны будгийн багсаар массаж хийн үрнэ. ингээд гуужсан арьсаа салфеткаар арчиж авна.
26. Лосьоноо богино долгионы зууханд хийгээд гайхамшгийг хараарай
Спад дургүй хэн байх билээ. Болдогсон бол өдөр бүр ормоор байв ч хэт их зардалтай шүү дээ. Хамгийн хурдан, амархан, хямдхан спа арга бол лосьоноо 10 секунд богино долгионы зууханд хийгээд нүүрэндээ түрхээрэй.
27. Өдөр бүр арьсаа гуужуул
Арьсаа өдөр бүр гуужуулснаар үхжсэн арьсыг гуужуулж, шинэхэн өнгөлөг арьсыг ил гаргах ач тустай.
28. Зөв өнгөө сонгоорой.
Нүүрний крем сонгох үедээ нүүрнийхээ доод хэсэгт түрхээд үзээрэй. Ингэснээр өөрийн арьсны өнгө буюу хүзүүнийхээ өнгөтэй харьцуулж, хэт өөр өнгө сонгохоос сэргийлээрэй
29. Хуучин сормуусны будгийнхаа багсыг битгий хаяарай
Хуучин сормуусны будгийн багсаа угааж цэвэрлээд хөмсөгний сам болгон хэрэглэж болно. Мөн гэр цэвэрлэхэд ч хэрэгтэй. Угаалтуурын нүх гэх мэт гар багтхааргүй зүйлсийг цэвэрлэхэд ашиглаарай.
30. Шилэн тирко өмсөөрэй
Хөлнийхөө үсийг хусах цаг гараагүй үед банзал өмсөх хэрэгтэй бол яах вэ? Шилэн тирко эсвэл эртүүз өмсөж болно.
Эх сурвалж: ohzaza.mn