Хойд Солонгосын дипломатч хөөгдөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хойд Солонгосын дипломатч хөөгдөв

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дипломатч хөөгдөв

 

Хойд Солонгосын нэгэн дипломатч Африкт хирсний эвэр хууль бусаар наймаалсан хэрэг холбогдож хөөгдсөн тухай Өмнөд Африкийн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна.

 

Орон нутгийн сонинд бичсэнээр Хойд Солонгосын дипломатч Парк Чол Жун гэгчийг өнгөрсөн тавдугаар сард Мозамбикээс баривчилжээ. Хойд Солонгосын Элчин сайдын яамны ажилчдын мэдэгдсэнээр Парк Чол Жуныг энэ сарын 11-нд нутаг буцаасан гэнэ. Эмийн найрлагад ашигладаг гэх хирсний эвэр Азийн хууль бус наймааны зах зээлд асар өндөр үнэ хүрдэг ажээ.

 

Өмнөд Африкийн “News24”-ийн мэдээлснээр Хойд Солонгосын дипломатч Парк Чол Жун гэгч нь баривчлагдах үедээ 99,300 ам.доллар бэлнээр авч явснаас гадна 4.5 кг эвэр ачсан машин жолоодож явсан гэнэ. Мозамбикийн цагдаа нар түүнийг 30,000 ам.долларын батлан даалтаар гаргаж, Өмнөд Африкийн талд хүлээлгэн өгчээ. Харин Өмнөд Африкийн хууль сахиулагчид Парк Чол Жун гэгчид тус улсаас гарч явах нэг сарын хугацаа өгсөн байна. Гэвч Хойд Солонгосын дипломат хууль бус наймааны хэрэгт холбогдсон нь анхны тохиолдол биш ажээ. Үүнээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард  Хойд Солонгосын бас нэгэн дипломатч Бангладешийн хилээр алт хууль бусаар гаргах гэж байгаад баригдаж, хөөгдсөн удаатай. Хулгайн ан, зэрлэг амьтдын эд эрхтэнийг хууль бусаар худалдаалах далд наймаа Африкт улам газар авч, ийм гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө мөн Вьетнамын хэдэн дипломатч Өмнөд Африкаас хирсний эвэр хууль бусаар худалдан авч, хилээр гаргах гэж байгаад баригдаж байжээ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ккк 2015-12-24 137.186.121.166

Залуу удирдагч түүнийг очихоор цазлах уу, шагнах уу гэдэг нь сонин байна