УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цагаар хоцорч эхэллээ.
Хуралдааны эхэнд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг энэхүү хуулийн төслийг бүлгийн төвшинд хэлэлцэж, саналаа нэгтгэх шаардлага байна гэж үзэн, завсарлага аваад байсан ч хугацаа нь дууссан юм.
Завсарлагатай холбоотойгоор Шударга ёс эвслийн бүлгээс тодорхой тайлбар хийх ёстой ч чуулганы танхимд одоогоор тус эвслийн бүлгээс нэг ч гишүүн байхгүй байна.
Тогтоолын төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид хийлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ