НАТО: Бээжин хүчирхэгжиж байгааг үл тоож болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

НАТО: Бээжин хүчирхэгжиж байгааг үл тоож болохгүй

НАТО: Бээжин хүчирхэгжиж байгааг үл тоож болохгүй

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг барууны орнууд БНХАУ-ын цэрэг, эдийн засаг хурдацтай өссөөр байгааг үл тоож болохгүй, дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр өчигдөр/2020.06.10/ BBC агентлагийн радиогоор Бээжин баруун руу цахим орчин, харилцаа холбоо, чухал дэд бүтэц, Арктикын судалгаа гэх мэт олон аргаар дөхсөөр байгааг онцлоод “Бид БНХАУ-ын ийн хүчирхэгжиж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Хятад тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай болох нь. Одоогийн байдлаар тэд аль хэдийн дэлхийн хамгийн их батлан хамгаалахын төсөвтэй хоёр дахь орон болсон байна” хэмээн анхааруулжээ.

Тэрбээр мөн Британи Хуавэй компанийн 5G технологийн тал дээр арга хэмжээ авч, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь нэн чухал бөгөөд хувьдаа Британийн засгийн газар өөрсдийн аргаар илүү аюулгүй 5G технологийг өөрсдөө боловсруулж чадна гэдэгт итгэж байгаа тухайгаа ярьжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин дээрх ярианд хариу болгож, БНХАУ аль ч улсын аюулгүй байдалд заналхийлээгүй бөгөөд НАТО хөгжил дэвшлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн ярьжээ.

Столтенбергийн хэлснээр БНХАУ орчин үеийн цэргийн чадвартаа ихээр анхаарч байгаагийн нэг жишээ нь Бээжин сүүлийн таван жилийн дотор тэнгисийн цэрэгтээ зориулж шинээр 80 хөлөг онгоц үйлдвэрлэсэн аж. Харьцуулж үзвэл БНХАУ-ын шинээр үйлдвэрлэсэн хөлөг онгоцнууд нь Их Британийн тэнгисийн цэргийн бүх хөлөг онгоцны тоотой тэнцэж байгаа гэнэ. “БНХАУ-ын цэргийн хүч улам улам сайжирсаар байгааг бид анхаарах ёстой. Мөн дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөх гэж буй энэ үед НАТО хүчирхэг байдлаа ирээдүйд хадгалж үлдэхийн тулд хичээх хэрэгтэй” хэмээн Столтенберг ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж