Турк улсад орших Изник нууран дахь эртний сүм хөл хорионы ачаар 1600 гаруй жилийн дараа эргэн ил гарч, энгийн хүний нүдээр харагдах хэмжээнд очжээ. Турк улсын баруун хойд хэсгийн тус нуурын усыг хөл хорионы улмаас хүмүүс бохирдуулах нь багасч, байгалийн жамаар цэвэршиж эргээд тунгалаг болж эртний Ромын загвартай хааны сүм эргэн ирсэн байна.
Анх 2014 онд сүмийн балгасыг хайгуулчид олж нээсэн аж.
Христосын архитектурын эртний жишээ болсон энэхүү сүмийг АНУ-ын археологийн хүрээлэнгээс 2014 оны дэлхийн шилдэг 10 нээлтийн нэг хэмээн зарлаж байжээ.
Археологчдын үзэж буйгаар Изник нууранд орших сүмийн барилгыг манай эриний 390 онд буюу одоогийн Истанбул хотыг Ромын эзэнт гүрний зүүн төв Константинополь гэж нэрлэдэг байхад барьж эхэлсэн гэнэ. Live Science сайтын мэдээлж буйгаар тус сүм нь манай эриний 740 онд газар хөдлөлтөөс болж сүйрч, нуурын ус дахин цэвэршиж эргэн гарч иртлээ он удаан жил хүлээжээ.
Улудаг их сургуулийн профессор Мустафа Шахин Live Science сайтад өгсөн ярилцлагадаа “ Анх энэ нуурийн зурагнуудыг хараад, сүмийн барилга нь ингэж тод хальснаа буусанд гайхаж байлаа. Би Изник нууранд 2006 оноос хойш хээрийн судалгаа хийж байгаа ч ийм гайхамшигтай бүтцийг нь олж чадаагүй байсан юм” гэв. Түүнчлэн профессорын хэлснээр энэхүү сүм нь манай эриний 303 онд Ромын цэргүүдэд амиа алдсан гэгээн Неопитосын дурсгалд зориулан барьсан гэж үздэг ажээ.
Холбоотой мэдээ