“Форд” компани 2.15 сая автомашинаа эргүүлэн татна | News.MN

“Форд” компани 2.15 сая автомашинаа эргүүлэн татна

“Форд” компани 2.15 сая автомашинаа эргүүлэн татна

“Форд” компани 2.15 сая автомашинаа эргүүлэн татна

“Форд” компани 2011-2015 оны хооронд үйлдвэрлэсэн загварын 2.15 сая автомашинаа эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. Тус компани нь автомашины хаалганы түгжээтэй холбоотой доголдлыг засах зорилгоор эргүүлэн татах болжээ. Компанийн мэдэгдэлд дурдсанаар автомашиныг жолоодож байхад хаалганы түгжээ тайлагдах магадлалтай гэнэ. Одоогоор хаалганы түгжээ тайлагдсанаас хүн гэмтсэн, осол гарсан тохиолдол бүртгэгдээгүй боловч доголдлыг засч, урьдчилан сэргийлэх нь зөв гэж үзжээ.

“Форд” компани өмнө нь 2015 онд мөн л хаалганы түгжээтэй холбоотой доголдлын улмаас таван сая гаруй автомашинаа эргүүлэн татаж байв. Энэ удаад эргүүлэн татах автомашинууд нь  жижиг оврын Ford Fiesta, Focus, Mustang, Fusion, Escape, тансаг зэрэглэлийн Lincoln MKZ ба MKC, дунд оврын “C-Max” мөн ачааны “Transit Connect” загварууд багтаж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 98.253.30.34

Ergen tatalt geed ene recall gesen ugee orchuulaad bichiheer tuhain uildver maani deerhi zaagdsan zagvariin mashinuudaa bvhdiig n erguuleed uildver n avchihaj bgaa met oilgolt toruuleed bna. Ene n zugeer l alban esnii borluulagch nar deer mashinaa ezed n avaachaad ter asuudaltai bgaa ed angi iy bdgiin teriigee une tolborgui zasuulaad avdag uildel. Eren ene bol hun gaihaad medeelel hiigeed bh zuil ogt bish bvh l auto mashin uildverlegchid jild ochnoon recall hiij l bdg.

Avatar

зочин 2020-06-11 202.21.100.210

Миний машиныг татаад авчихгүй л байгаа даа. 10 жил монгол явж байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж