“Форд” компани 2011-2015 оны хооронд үйлдвэрлэсэн загварын 2.15 сая автомашинаа эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. Тус компани нь автомашины хаалганы түгжээтэй холбоотой доголдлыг засах зорилгоор эргүүлэн татах болжээ. Компанийн мэдэгдэлд дурдсанаар автомашиныг жолоодож байхад хаалганы түгжээ тайлагдах магадлалтай гэнэ. Одоогоор хаалганы түгжээ тайлагдсанаас хүн гэмтсэн, осол гарсан тохиолдол бүртгэгдээгүй боловч доголдлыг засч, урьдчилан сэргийлэх нь зөв гэж үзжээ.
“Форд” компани өмнө нь 2015 онд мөн л хаалганы түгжээтэй холбоотой доголдлын улмаас таван сая гаруй автомашинаа эргүүлэн татаж байв. Энэ удаад эргүүлэн татах автомашинууд нь жижиг оврын Ford Fiesta, Focus, Mustang, Fusion, Escape, тансаг зэрэглэлийн Lincoln MKZ ба MKC, дунд оврын “C-Max” мөн ачааны “Transit Connect” загварууд багтаж байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ