Жорж Флойдын баривчилгаанд оролцсон Миннеаполис хотын дөрвөн цагдаагийн нэг Томас Лэйн 750 мянган ам.долларын торгууль төлөөд шоронгоос гарсан байна.
Ажлаасаа халагдаж, хорих ял сонссон Томас Лэйн өчигдөр/2020.06.10/ Хеннепин хотын шоронгоос суллагдлаа хэмээн нутгийн хэвлэл мэдээлжээ. Тэрбээр баривчилгааны үеэр хамтрагч Шовин нь Флойдын хүзүүн дээр 9 минутын турш өвдөглөж байхад болиулалгүй харж зогссон учир хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт тусалсан, аллагыг өөгшүүлсэн гэх хэргээр яллагдсан билээ. Лэйний дараагийн шатны шүүх хурал зургадугаар сарын 29-нд болох бөгөөд тус шүүх хурлаар Лэйний хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготой байгаагаа Грэй ярьжээ.
Лэйний өмгөөлөгч Ирл Грэйн хэлснээр Лэйний эсрэг үүсгэсэн хэрэг үндэслэл муутай гэнэ. Тэрбээр Лэйн Флойдыг амьсгалж чадахгүй байна хэмээн хэд хэд тайлбарлаж байхад Шовинд болихыг зөвлөж байсан бөгөөд Флойдыг ухаан алдсаны дараа хиймэл амьсгаа хийхээр оролдож байсан гэдгийг ярьжээ.
Флойдын үхэлтэй холбоотойгоор үүсгэсэн эрүүгийн хэрэгт Дерек Шовинд бүх насаар нь хорих хүртэл, бусад дөрвөн цагдаад 40 хүртэлх жил хорих ял оноогдох билээ.
Эх сурвалж: RT.COM
Батаа 2020-06-11 126.194.84.21
Улс төрийн золиос гэж хуцахаа боль. Хүн алж болохгүй за юу.
Иргэн 2020-06-11 66.181.188.249
Юм үнэнээрээ байсан нь дээрээ. Аливаа зүйлын зөв бурууг нь ялгаж салгадаг байж гэм буруугүй хүнийг гэмт этгээдийн хоморгонд нь өртүүлж яллаж болохгүй.
Jllö 2020-06-11 84.189.93.211
Yg unen
Зочин 2020-06-11 64.119.23.17
Нөгөө ази цагдаа Тао яасан бэ? Бас хажууд нь зогсож байсан
Зочин 2020-06-11 202.55.188.36
Ази биш самао арлын п**а
Зочин 2020-06-11 202.126.89.193
Samoa arliinh bish gene ee, hyatadiin Hmong gedeg durvuj irsen undesten gene ee
Янк 2020-06-11 202.126.90.30
Дээрэнгүй янкууд
Балт 2020-06-11 64.119.22.5
Сүрийг үзүүлж болно. Үхтэл нь сүрийг үзүүлж болохгүй. Өрөвдөлтэй хар эрийг гуйгаад байхад баатарлагаар дарсаар байгаад алсан даа. Бас л хэнэггүй, ажилдаа хариуцлагагүй хандсан шүү тэр цагдаа
asfd 2020-06-11 192.82.66.42
torguuli bish batlan daalt tulsun.
Монгол хүү 2020-06-11 103.206.195.230
Аль алинд нь л асуудал байна. Гэхдээ бусдыг нь сэрэмжлүүлэх үүднээс өндөр ял тулгаж байх нь аль аль нь хохирогч болж байх шиг байна. ҮҮНИЙГ Л НИЙГМИЙН БОЛОН УЛС ТӨРИЙН ЗОЛИОС ГЭНЭ.