Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа торгуул төлөөд шоронгоос гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа торгуул төлөөд шоронгоос гарчээ

Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа торгуул төлөөд шоронгоос гарчээ

Жорж Флойдын баривчилгаанд оролцсон Миннеаполис хотын дөрвөн цагдаагийн нэг Томас Лэйн 750 мянган ам.долларын торгууль төлөөд шоронгоос гарсан байна.

Ажлаасаа халагдаж, хорих ял сонссон Томас Лэйн өчигдөр/2020.06.10/ Хеннепин хотын шоронгоос суллагдлаа хэмээн нутгийн хэвлэл мэдээлжээ. Тэрбээр баривчилгааны үеэр хамтрагч Шовин нь Флойдын хүзүүн дээр 9 минутын турш өвдөглөж байхад болиулалгүй харж зогссон учир хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт тусалсан, аллагыг өөгшүүлсэн гэх хэргээр яллагдсан билээ. Лэйний дараагийн шатны шүүх хурал зургадугаар сарын 29-нд болох бөгөөд тус шүүх хурлаар Лэйний хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготой байгаагаа Грэй ярьжээ.

Лэйний өмгөөлөгч Ирл Грэйн хэлснээр Лэйний эсрэг үүсгэсэн хэрэг үндэслэл муутай гэнэ. Тэрбээр Лэйн Флойдыг амьсгалж чадахгүй байна хэмээн хэд хэд тайлбарлаж байхад Шовинд болихыг зөвлөж байсан бөгөөд Флойдыг ухаан алдсаны дараа хиймэл амьсгаа хийхээр оролдож байсан гэдгийг ярьжээ.

Флойдын үхэлтэй холбоотойгоор үүсгэсэн эрүүгийн хэрэгт Дерек Шовинд бүх насаар нь хорих хүртэл, бусад дөрвөн цагдаад 40 хүртэлх жил хорих ял оноогдох билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж