“Boeing 737 MAX” дахин туршилтын нислэг үйлдэнэ | News.MN

“Boeing 737 MAX” дахин туршилтын нислэг үйлдэнэ

“Boeing 737 MAX” дахин туршилтын нислэг үйлдэнэ

“Boeing 737 MAX” дахин туршилтын нислэг үйлдэнэ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн сүүлд гаргасан “737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амь насаа алдсан. Улмаар “Boeing 737 MAX” загварыг хэрэглээнээс татаж, алдаатай программыг засч шинэчлэсэн бөгөөд энэ зургадугаар сарын сүүлээр дахин туршилтын нислэг үйлдэхээр болжээ.

Албаныхны мэдээлснээр “Boeing” компани нь “737 MAX” загварыг дахин хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай батламжийг авахын төлөө туршилтын нислэг үйлдэх зөвшөөрлийг АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газраас авч чаджээ. Гэхдээ туршилтын нислэг үйлдэх хугацааг ирэх долдугаар сар руу хойшлуулж ч магадгүй гэнэ.

“Boeing 737 MAX” загварыг өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хэрэглээнээс татсан юм. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус нисэх онгоцны нислэг удирдах компютерийн программ хангамжид системийн хоёр шинэчлэлт хийсэн аж.  “Boeing 737 MAX” загварын үйлдвэрлэлийг өнгөрсөн нэгдүгээр сард зогсоосон байснаа тавдугаар сарын 27-оос дахин сэргээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 66.181.161.123

МИАТ-ын ангарт байгаа боинг хэзээ нисэх юм бол доо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж