ОУОХ буюу Олон улсын олимпийн хороо өчигдөр/2020.06.10/ мэдэгдэл гарган, ирэх долдугаар сарын 17-ны өдөр таван хүнийг олон улсын олимпийн хорооны гишүүнээр нэр дэвшүүлэх ажээ. Санал болгож буй гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нэр дэвшигчдийн дунд Монголын үндэсний олимпийн хорооны дэд тэргүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг багтжээ. Харин түүнтэй хамт Хорват улсын ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гүнж Рима Бандар Аль-Сауд, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Их Британийн парламентын гишүүн Себастьян Коу, Кубын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, 1980 оны Москвагийн олимпийн жад шидэлтийн аварга Мариа Гаридад Колун нар нэр дэвшжээ.
Энэ тухай ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “ Эдгээр таван нэр дэвшигчдийг сонгосноор ОУОХ-ны чуулган болон бүхэл олимпийн хөдөлгөөн асар их үнэ цэнэ, мэдлэг чадвар, туршлагаар хүрээгээ тэлэх болно. Мөн бид эмэгтэй гишүүдийнхээ тоог 39-д хүргэж байна” хэмээн ярьжээ.
ОУОХ 2020 онд хүйсийн эрх тэгш байдлыг хянах төсөл боловсруулж шийдвэр гаргах түвшнийхээ нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилго тавьжээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОУОХ-ноос мэдэгдэл гарган, шийдвэр гаргах түвшний нийт суудлын 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэв.
Зочин 2020-06-11 107.77.202.17
Жинхэнэ луйварчин даа хумсаа нуусан
Зочин 2020-06-11 192.82.67.26
Гоё мэдээ байна аа. Амжилт амжилт. Монголчууд дэлхийд гарах цаг үе ирчихжээ.
зочин 2020-06-11 122.201.31.121
Сайн сайн, нэг ч гэсэн монгол хүн ОУОХ гишүүн болж л байвал манайд хэрэгтэй, Баттүшиг ч харьцангуй боловсрол, мэдлэгтэй зөв хүн байх аа, олимп гэхээр бөх гэж ойлгодог хөлдүү гаруудаас хамаагүй дээр
Zochin 2020-06-11 202.131.233.190
Муухай монгол хүний зан битгий гаргацгаа! Нэг ч гэсэн Монгол хүн ОУОХ-ны гишүүн болж байьал баярлаж явах хэрэгтэй. Улс оронд маань л хэрэгтэй. Барагтай бол элсүүлдэггүй байгууллагад үнэлэгдсэн Монгол залуу хүнд баяр хүргэцгээе
Cамараа 2020-06-11 202.179.26.255
больж үз ээ аавынхаа хулгайн мөнгөө үрээд л яв л даа дандаа хулгай хийхээ бодохын хулгайчаа хулгайчаа хулгайчаа
Batbold 2020-06-11 202.70.44.138
zassan zamaar orgil ruu avirchih yum daa.
www 2020-06-11 202.126.90.42
Гоё юмаа ийм ажил хийх юмсан…. бурхан минь надад тусал
Зочин 2020-06-11 202.126.89.185
Мундаг байна. шүү дэмжиж байна
Зочин 2020-06-11 202.126.88.132
Юу ч хийгээгүй нусан бацаан хөөгдөнө дөө
ЗОЧИН 2020-06-11 202.21.126.30
МОНГОЛООС МИНЬ СПОРТЫН ЗҮТГЭЛТЭН БОЛОВСРОЛ, ХЭЛ УСТАЙ САЙХАН ЗАЛУУ ОУОУ-Д СОНГОГДВОЛ ТОМ ЗАВШААН ШҮҮ ДЭЭ. УГААСАА ЭНЭ СУУДАЛ РУУ ЗҮТГЭЖ ШҮЛС НЬ ГООЖИЖ ЯВАА ОЛОН ХҮНИЙ ШУНАЛЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ. ЦААД ОУОХ ЧИНЬ БИД БИШ, СУДАЛДГАА СУДЛААД ДЭВШҮҮЛЖ БАЙГАА.
Зочин 2020-06-11 126.33.24.202
эцэгтэйгээ адилхан амбицтай гар юмаа
Зочин 2020-06-11 103.229.123.178
Тэр бизнес энэ тэр ээ хийгээч спортынхоны хоолноос хороож яахнав дээ.