Фото: mil.ru
Сири дэх ОХУ-ын нисэхийн бүлэглэл арванхоёрдугаар сарын 18-23-ны хооронд хэт даврагчдын 1093 байгууламжид агаарын цохилт өгөн хууль бус нефтийн наймааг нь таслах ажиллагааг үргэлжлүүлжээ. Энэ тухай ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгджээ.
Конашенков хэлснээр, Су-34 бөмбөгч онгоцууд Дэйр-эз-Зор хотын орчим нефтийн бүтээгдэхүүний хоёр бааз, гурван нефть олборлох төхөөрөмжийг тэнд байсан нефть зөөгч хэдэн арван машины хамт устгажээ.
Алеппо мужид "Ахрар-аш-Шам» бүлэглэлийн командын байрыг Су-24М онгоц бөмбөгдөн устгасан байна. Идлиб мужид Су-34 онгоц, турк гаралтай дайчдаас гадна хуучин ЗХУ-ын орнуудын олон хүн байсан бэлтгэлийн томоохон баазыг устгажээ. Туркийн нутгаас орж ирсэн дайчдын дунд орос болон төв Азийнхан байсан тухай мэдээллийг Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдөөс долоо хоногийн өмнө авсан гэж Конашенков тайлбарлав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР