Иракийн нийслэл Багдад хотын “Ногоон бүс” рүү өнгөрсөн Лхагва гаригийн орой пуужингаар харважээ. “Al-Hadath” телевизийн сувгийн мэдээлснээр, пуужин Иракийн зэвсэгт хүчний хамтын ажиллагааны төв байр болон АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо унасан байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, тус “ногоон бүс”-д засгийн газрын барилга байгууламжууд болон гадаадын төлөөлөгчид байрладаг бөгөөд пуужин унасны улмаас ямар нэгэн хохирол амсаагүй талаар Иракийн цэргийн эх сурвалжууд мэдээлжээ. Тус улсын Аюулгүй байдлын албаныхан хаанаас пуужин харвасныг тогтоохоор ажилаж байгаа аж.
Ирак, АНУ хоорондын стратегийн яриа хэлэлцээний эхний үе шат болох гэж байгаатай холбогдуулан пуужин харвасан бололтой. Хоёр улсын албаны хүмүүс ирэх Пүрэв гаригт улс төр, аюулгүй байдал, эрчим хүч, соёлын салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцах ажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Дэвид Хейл энэхүү яриа хэлэлцээг Батлан хамгаалах, санхүү, эрчим хүчний яам болон бусад агентлагийн төлөөлөгчид, мөн Ирак дахь хамтран ажиллагсдын хамт зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: TASS, REUTERS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ