“Төсөв хүндэрсэн нь үнэн” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Төсөв хүндэрсэн нь үнэн”

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.


-Сангийн яам цалингаас өөр санхүүжилт хийхгүй байгаа гэж байна. Ер нь энэ оны төсвийн орлого хэдий хэмжээгээр тасарсан бэ?

-Данс хаасан нь орлого, зарлага хоёрын хооронд маш том зөрүү байгаатай холбоотой. Хуулиараа алдагдлаа таван хувьд барих ёстой. Үүндээ хүргэхийн тулд тодорхой хэмжээний зардлуудыг он гарсны дараа шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ бол жил бүр л гардаг зүйл. Харин ирэх жил сонгууль болох гэж байгаа учраас зарим газар улстөржүүлээд байна. Өнгөрсөн жил хамтарсан засаг алдагдлаа хэтрүүлж байсан шүү дээ. Төсвийн гүйцэтгэл гараагүй байгаа учраас төсвийн орлого хэр хэмжээгээр тасарсныг хэлэх боломжгүй байна. Эхний есөн сарын байдлаар нэлээн их тасарсан байсан. Тодотгол хийсэн. Сүүлийн гурван сарын хугацаанд орлого нэлээн сайн төвлөрсөн. Төсвийн орлого тасарсан ч гэсэн цалин, тэтгэвэр гэх мэт зайлшгүй хийх гүйлгээнүүдээ хийгээд явна. Ер нь төсөв хүнд байгаа. Зэсгийн үнэ дахиад унаад эхэллээ.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлээд 6.1 их наяд төгрөг ил болсон гэж байсан. Тус хуулийн хэрэгжих хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах гэж байна. Дахиад хэдий хэмжээний хөрөнгө ил болно гэж тооцоолж байгаа вэ?

-Ил тодын хуулиар орж орлого ирэх жил орно. Ер нь энэ хууль маш зөв хууль байсан гэдэг нь харагдаж байна. Одоогийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болсон байна. Гэтэл манай төсвийн жилийн орлого зургаан их наяд шүү дээ. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгаж байна. Ингэснээр илүү олон иргэн хамрагдах боломжтой болох юм. Аж ахуйн нэгж, байгууллага хуульд хамрагдаж байгаа ч иргэд сайн ойлголтгүй байсан учраас хугацааг нь сунгаж өгөөч гэж хүсэлт ирүүлсэний дагуу сунгаж байгаа.

-Төрийн өмчит зарим байгууллагагууд руу цалингийн сангаа тана гэсэн албан бичиг Сангийн яам явуулсан гэж байна. Уг нь ирэх оны төсвийг батлахад цалин, тэтгэвэр хасахгүй байхаар баталсан даа?

-10 хувь тана гэсэн хүсэлт явуулсан. Гэхдээ энэ нь тодорхой бүтцийн өөрчлөлттэй холбоотой. Түүнээс цалингийн хэмжээ буурахгүй.

-Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө олгогдоогүй гэж байна. Ямар шалтгаанаар хүүхдийн мөнгө орохгүй байгаа юм бол?

-Хүүхдийн мөнгө Хүний хөгжил сангаас олгогддог. Хүний хөгжил сан орлоготой байж хүүхдийн мөнгө олгогдоно. Орлого нь хүрэхгүй байвал хүүхдийн мөнгө олгоход хүндрэлтэй. Гэхдээ арваннэгдүгээр сарыг дуустал хүүхдийн мөнгө асуудалгүй олгогдсон. Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө олгогдоно.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гааль, татвар хоёрыг нэгтгэнэ. Хичнээн хүн цомхотголд орж байгаа вэ?

-Гааль, татвар хоёрыг нийлүүлж мөнгө хэмнээд, хүн халах нь гол зорилго биш шүү дээ. Дэлхий дахины жишгээр гааль, татвар уялдаа холбоотой ажиллах нь чухал байгаа юм. Энэ уялдааг сайжруулахын тулд энэ хоёр байгууллагыг өөр өөрсдийнхөө чиг үүрийг гүйцэтгээд нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хоёр байгууллага мэдээллээ солилцоход хүртэл хоёр сарын хугацаа шаардагдаад байна. Энэ хэмжээгээр хохирол үүсдэг. Маш энгийнээр хэлэхэд л гаалиар 10 хадаас оруулж ирсэн гээд мэдүүлчихсэн хэр нь татвар дээр таван хадаас зарсан гэж биччихсэн нөгөө тав нь хаана байна гэдэг асуудал гардаг л байхгүй юу. Үүнийг арилгахын тулд дэлхий дахинд гааль, татвараа нэгтгэж ажиллаад байгаа юм. Үүнийг манай гааль, татварынхан ойлгож байгаа байх гэж бодож байна. Гааль, татвар нэгдэснээр Архангай аймгийн Чулуут суманд ажиллаж байгаа татварын байцаагч, Бичигтийн боомтод ажиллаж байгаа гаалийн байцаагч ажлаа хийгээд л явна. Жирийн ажилчдын дунд ямар нэгэн цомхотгол хийгдэхгүй. Захиргааны зардал дээр л өөрчлөлт гарч байгаа.

Т.ДАВААНЯМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-24 182.160.35.81

энэ нэг цус ойртсон царайтай юм нүд нь агаарт хий эргэлдээд их эвгүй харагддаг. шүлс нь л гоожоод шүлхий царайлаад нэг л эвгүй.

zochin 2015-12-24 202.179.28.93

Гааль татвар 2 г нэгтгэдэг чинь буруу шүүдээ , Тусгаар улс санаатай юм бол Гааль энэ улсын нүүр царай болдог байгууллага , гэтэл төсвийн орлогын 5 хувийг бүрдүүлдэг үүргийг нь хараад татварын байгууллага гэж бодохоо болиоч ээ. Мэдээлэл солилцох асуудал бол олон жилийн өмнөөс жигдэрсэн гааль татвар 2 шууд мэдээллээ авдаг болсон Энэ сайд худлаа юм яриад байна. Татварын мэдээллийн систем бол хөгжлөөрөө Монголд 1 номер хаана ч ТЕГ газар шиг энэ олон байгууллага иргэдээс тайланг нь асуудалгүй авдаг газар байхгүй. Энэ чинь олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Гааль, татвар 2 г нийлүүлээд байшинг нь булааж аваад энэ их гадаад дотоодын хөрөнгө, олон хүний хүч хөдөлмөр орсон мэдээллийн системийг үгүй хийж байна энэ сайд, Салбараа юу ч мэдэхгүй 2 хон агентлагыг аваад үлдэж чадахгүй ийм сайдаар яадаг юм вэ Гааль Татварынхан нийлээд огцруулах хэрэгтэй. Энэ урагшгүй хулгайчийг зайлуулаач Татвар Гаалийнхан яагаад чимээгүй байгаад байгаа юм вэ Хийсэн бүтээснийг чинь нүдэн дээр чинь буулгаж байхад юу ч хэлэхгүй байх юм даа. Улс төрчид бол сүйтгээд л зайлна шүү дээ

BANGAN 2015-12-24 203.194.118.80

IL TODIIN HUULINDAA TORIIN ALBAN HAAGCNDAA HAMRUULAX XEREGTEI SNUU DEE, MONGOL ULSIIN IRGED SNUU DEE, TED,

иргэн 2015-12-24 150.129.141.185

Ер нь бүх байгууллагыг нэгтгэчихвэл яасан юм бэ, уялдаа холбоо нь сайжрах юм биш үү Тэгээд ганц яамтай, ганц сайдтай, бусад нь дандаа газрууд. хуулийн газар, хөдөөд аж ахуйн газар, барилгын газар, гадаад харилцааны газар гэх мэтээр......

иргэн 2015-12-24 150.129.141.185

Ер нь бүх байгууллагыг нэгтгэчихвэл яасан юм бэ, уялдаа холбоо нь сайжрах юм биш үү Тэгээд ганц яамтай, ганц сайдтай, бусад нь дандаа газрууд. хуулийн газар, хөдөөд аж ахуйн газар, барилгын газар, гадаад харилцааны газар гэх мэтээр......

иргэн 2015-12-24 150.129.141.185

Ер нь бүх байгууллагыг нэгтгэчихвэл яасан юм бэ, уялдаа холбоо нь сайжрах юм биш үү Тэгээд ганц яамтай, ганц сайдтай, бусад нь дандаа газрууд. хуулийн газар, хөдөөд аж ахуйн газар, барилгын газар, гадаад харилцааны газар гэх мэтээр......

zochin 2015-12-24 103.229.121.167

Tsagaan tolgoin bayar hiij baigaa um shig huurhun huu um aa.

Зочин 2015-12-24 112.72.11.123

tatvarin urund orj baidgaa huraalgaj vilee vzej bgaa ulsuudaa urshuuguucheee.uursdiinhuu nuusan haasniig bolhoor urshuuguud bh yum.

Зочин 2015-12-24 202.70.44.146

энэ 2 байгууллагыг нэгтгэдэг нь их зөв байна. чиг чигээ харсан олон байгуллагыг чиглэл чиглэлээр нь нэгтгэх хэрэгтэй байгаа

Зочин 2015-12-24 202.70.46.218

Энэ хvv нэг байгууллагын санхvvгийн албыг удирдаж vзсэн хvн vv?!

ÀÂËÀÃÀÀ ÀÂÚß-2 2015-12-24 103.10.21.66

Óëñ àæëàà õèéëãýñýí áîë òºëáºðºº ºã÷ ñóð. È÷ìýýð þì.

СЭТГЭЛТЭЙ АЖИЛЛАВАЛ ТАТВАР ОРНО 2015-12-24 202.180.220.35

ТӨСӨВ ХҮНД БАЙГАА НЬ ҮНЭН. ГЭТЭЛ БОНХАЖЯ-НЫ АЛБАН ТУШААЛТНУУД ИРГЭДЭД ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ ЭКСПОРТЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХГҮЙ ЮМ. НЭГЭНТ БЭЛТГЭСЭН НӨӨЦИЙГ ЭКСПОРТОЛЖ ТАТВАРЫН ОРЛОГО ОРНО ГЭДГЭЭ ХАРДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА ЭНЭ ЯАМНЫХАН.

Зочин 2015-12-24 202.9.40.201

Байгал хамгаалах яам мод унагааж самар түүснийг л лав дэмжихгүй шүү.Яахав үр нт хөрсөндөө унаж мод болж ургаг л даа эрхэм бизнесмэн минь

АВЛАГАА АВЪЯ 2015-12-24 202.131.236.158

ХУВИЙН КОМПАНИУДААР АЖИЛ, ҮЙЧЛИЛГЭЭ ХИЙЛГЭЧИХЭЭД ТӨЛБӨРИЙГ НЬ ӨГӨӨЧЭЭ. БОСЛОГО БОЛТОЛ НЬ ХАРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ.

Зочин 2015-12-24 202.9.40.201

Та нарт босох зүрх бгаа юмуу.Тэр хүртэл чинь харнаа.

Зочин 2015-12-24 202.9.40.201

Та нарт босох зүрх бгаа юмуу.Тэр хүртэл чинь харнаа.