Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 121 мянга гаруй шинэ тохиолдол, 5000 орчим нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.11)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 7,444,043 болж, нас барагсдын тоо 418,115-д хүрсэн байна.
Эдгэрсэн хүний тоо 3,722,359 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,303,569 болж, 53,820 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 955 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 53.6 нь уг халдварын улмаас нас баржээ.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райаны мэдээлснээр, шинэ коронавирусийг бусад вирустэй харьцуулахад амьсгалын дээд замд байхдаа агаар дуслын замаар дамжих магадлал өндөр байгаа ажээ. Энэ нь халдварын тархалтыг хязгаарлах үйл явцыг хүндрэлтэй болгож байгаа боловч шинжилгээг сайтар хийж, зайнаас харилцах дүрмийг баримталснаар вирусийн халдварыг хяналтад авах боломжтой гэж тэд үзсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэргэжилтнүүд “Шинэ коронавирусээр халдварласан хүмүүсийн бие тавгүйрхэж, халдварын шинж тэмдгүүд илэрч эхлэх үедээ бусдад халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байгааг олон судалгаа харууллаа” гэж мэдээлжээ.
ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.11-ний 08:00 цагийн байдлаар)
Эх сурвалж: WORLDOMETERS
Холбоотой мэдээ