Д.Дэмбэрэлнямбыг 100 саяар шагнана

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэлнямбыг 100 саяар шагнана

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгөөр шагнахаар болсон. Шагналыг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм байна.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны бренд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.

БСШУЯ эрдэмтэд судлаачдын бүтээлийг багагүй дэмжих болсон. 2013 онд Н.Нацагням 100 саяар шагнуулж байсан юм. БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн хугацаанд хөсөр хаягдсан шинжлэх ухаанаа хөгжүүлэх, оюуны хөгжлийг дэмжих, тархиа экспортлох талаар анхаарал багагүй хандуулж байгаа. Эрдэмтдийн бүтээлийг урамшуулснаар шин технологи, шинэ бүтээл, шинэ ноу хау төрөн гарахад томоохон дэмжлэг болж байгаа юм.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж